ШҮҮГЧ /Judges, Magistrate Judges, and Magistrates/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаар тангараг өргөн, бүх шатны шүүхэд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, эрүү, иргэн болон захиргааны хэргийг хянан төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж шударга ёсыг тогтоох ажил гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хууль тогтоомжийн эмхэтгэл, хэргийн материал хадгалах сейф, компьютер, хэвлэгч, олшруулагч гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Эрх бүхий байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтад орж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Шүүх хуралдааныг товлон зарлаж, хуралдааныг даргалах.
  • Хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, хуралдаанд оролцогчдыг тогтоон, өмгөөлөгч, иргэний төлөөлөгчид, нэхэмжлэгч, хариуцагч болон хуралдаанд оролцогч бусад этгээдэд хуралдааны дэгийг тайлбарлаж сахиулах.
  • Хэргийн материал, баримт нотолгоотой танилцан, талуудын тайлбар мэдүүлгийг сонсож, төрийн нэрийн өмнөөс шүүхийн шийдвэрийг багаар болон ганцаарчлан гаргах. 

Мэргэжлийн ур чадвар

Хууль зүйн шинжлэх ухааны онолын болон практикийн өргөн мэдлэгтэй байх, хууль хэрэглэх ур чадвартай, шударга, ёс зүйтэй. Монгол хэлний бичгийн болон ярианы соёлтой, шийдэл гаргах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Нийгмийн шинжлэх ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, шалтгаант холбоог олж тогтоох чадвартай, өөртөө итгэлтэй, итгэл төрүүлэхүйц шийдэмгий байдалтай, логик сэтгэлгээтэй, ёс зүйтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Ажлын ачаалалд орох.

Ирээдүйд ахих дэвших боломж

Ерөнхий шүүгч, дээд шатны шүүхийн шүүгч, хууль шүүхийн салбарын удирдах албан тушаалтан болох боломжтой.