ХӨДӨӨ АЖ АХУЙН ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН КОМБАЙНЧ /AgricultureCombine Operator/

Хийж гүйцэтгэдэг ажил

Үр суулгах, ургац хураах зэрэг ажлыг хийхийн тулд хөдөө аж ахуйн техник жолоодож удирдана. Ургац хураасны дараах ажиллагаанд шаардлагатай хальслах, самар цөмөх, яс цэвэрлэх, нунтаглах, хөвөнг цэвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг суурин тоног төхөөрөмжийг ажиллуулна. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Үр суулгагч, пресслэгч, комбайн, усжуулалтын төхөөрөмж ба бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүд ашиглах.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд мэргэжил сургалтын төвд суралцах болон авто тээврийн М ангиллын эрхтэй байх шаардлагтай.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үр суулгагчийг үр тариа суулгах явцад нь комбайны ажиллагааны интервалийг зохицуулна. Машины гаргаж байгаа пресс, үр тариа, бүтээгдэхүүнийг тосож авах хайрцаг, сав, уутыг бэхэлж дүүрсэн савыг замаас зайлуулна, комбайны ажиллагааг ажиглаж тоног төхөөрөмжийн дууг чагнах зэргээр гэмтэл, согогийг илрүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглагддаг комбайн ажиллуулна. Үр суулгагч, хөрс сийрүүлэгч, хор цацагч, бордоо цацагч зэрэг чиргүүл буюу нэмэлт хэсгүүдийг удирдана.
  • Конвейрээр явж байгаа бүтээгдэхүүний урсгалын жигд байдлыг хангаж ажиллах.
  • Тусгай материал, химийн бодис, бордоо, үр, хаягдал зэргийг машинд хутгаж хийнэ. Бордоо болон шавьжны хорыг хор цацагч техникээр болон гар цацагчаар цацна.
  • Хөдөө аж ахуйн машин техникт тохируулга хийх, засвар үйлчилгээ хийх ба гэмтэл, согогийг удирдлагадаа мэдэгдэх.
  • Машин механизмыг тохируулагыг зөв хийх.
  • Задгай ургац, савтай материалыг гараар болон конвейр, ачааны машин, өргөгч машин зэргийг ашиглан ачих буюу буулгана. Ачигч, өргөгч машин, хүрз, сэрээ зэргийг ашиглан машин механизмд сав баглааг оруулж тавина. 

Мэргэжлийн ур чадвар

Төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, байгалийн шинжлэх ухаан шийдэл гаргах.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, техник сэтгэлгээ, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, гар болон нүдний баримжаа ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ургац хураалт болон тариалалтын явцад уртасгасан цаг хөдөө хээрийн нөхцөлд ажиллах.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Техникийн эвдрэл гэмтлээ засварлах явцад бие эрхтэнээ гэмтээх бэртэх.

Ирээдүйд ахих дэвших боломж

ХАА, газар тариалан, боловсруулах үйлдвэр, хүнсний үйлдвэрт бригадын ахлах зэрэг дэвээ ахиулах өөр бусад техник хэрэгсэл удирдах эрхтэй болох.