ХӨДӨӨ АЖ АХУЙН ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН ТРАКТОРЧИН /Agricultural Tractor Operator/

Хийж гүйцэтгэдэг ажил

Газар хагалах, үр суулгах, ургац хураах зэрэг ажлыг хийхийн тулд трактортоо нэмэлт хөдөө аж ахуйн техник суурилуулан жолоодох. Сүрэл пресслэх болон хадлан хадах ажил хийнэ. Өргөн мөрөөр тарьдаг ургамал тарих арчлах, хураах болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэх зориулсан тракторыг жолоодон удирдах, ургац хураасны дараах ажиллагаанд оролцон ургацыг зөөх тээвэрлэх ажил гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тракторчин нь авто тээвэр жолоодох М ангиллын үнэмлэхтэй байх шаардлагатай. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд ажлын байран дээр дунд хугацааны дадлага хийх шаардлагатай.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Өргөн мөрөөр тарьдаг ургамал тарих арчлах, хураах болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэх зориулсан тракторыг ажиллуулах.
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглагддаг трактор, комбайн, усжуулалтын төхөөрөмжийг ажиллуулна. Үр суулгагч, хөрс сийрүүлэгч, хор цацагч, бордоо цацагч зэрэг чиргүүл буюу нэмэлт хэсгүүдийг удирдана. Конвейрээр явж байгаа бүтээгдэхүүний урсгалын жигд байдлыг хангаж муудаж ялзарсан бүтээгдэхүүнийг конвейрээс зайлуулна.
  • Газар тариалан үүний дотор өргөн мөрөөр тарьдаг ургамал тарих, арчлах хураах болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэхэд зориулсан тракторыг засварлах.
  • Тухайн техник хэрэгслийг эвдрэл гэмтэл бага гаргахын тулд зөв зохистой ажиллуулах.
  • Хөдөө аж ахуйн машин техникт тохируулга хийх, засвар үйлчилгээ хийх ба гэмтэл, согогийг удирдлагадаа мэдэгдэнэ.
  • Тариалангын талбайн хэм хэмжээг зөв мэдрэн суулгацыг гэмтээхгүй жолоодох.
  • Машин           механизмыг           тохируулах, ажиллуулахын тулд удирдлагыг хөдөлгөнө. Ургац, ажлын багаж хэрэгсэл, хангалтын материал зөөж тээвэрлэхийн тулд ачааны машиныг жолоодно.

Мэргэжлийн ур чадвар

Төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, тайлагнах, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, алсын хараа байгалийн шинжлэх ухаан шийдэл гаргах. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, техник сэтгэлгээ, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, гар болон нүдний баримжаа ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ургац хураалт болон тарилалтын явцад уртасгасан цаг хөдөө хээрийн нөхцөлд ажиллах.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Техникийн эвдрэл гэмтлээ засварлах явцад бие эрхтэнээ гэмтээх бэртэх.

Ирээдүйд ахих дэвших боломж

ХАА, газар тариалан, боловсруулах үйлдвэр, хүнсний үйлдвэрт бригадын ахлах зэрэг дэвээ ахиулах өөр бусад техник хэрэгсэл удирдах эрхтэй болох.