ЭКОЛОГИЧ /Ecologists/

Хийж гүйцэтгэдэг ажил

Байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар иргэд, олон нийт, хүүхдэд хандсан олон талт ажлуудыг төлөвлөх, зохион байгуулах, олон нийтэд хандсан мэдээ мэдээллийг бэлтгэх боловсруулах, экологийн чиг баримжаатай хөгжлийн бодлогыг төлөвлөх, хууль, дүрэм журмыг боловсронгуй болгоход чиглэгдсэн шинжлэх ухааны судалгааны ажлыг гүйцэтгэнэ. Экологич нь хээрийн судалгааны арга, лабораторийн арга, туршилт судалгааны арга, экологийн мониторингийн арга, экологийн системийн математик загварчлал судалгааны уламжлалт ба орчин үеийн аргуудыг хэрэглэн судалгааны ажлаа явуулдаг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, дүрс бичлэгийн камер, микроскоп, хээрийн ажлын хувцас, гутал, судалгааны нарийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Байгаль орчны менежмент, экологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад оролцох.
  • Хүн төрөлхтөний байгальтай шүтэлцэн амьдрах онолын үндсийг тодорхойлох арга, аргачлал боловсруулах.
  • Амьдралын орчны эрүүл,аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих.
  • Хойч үеийнхэнд учирч болзошгүй экологийн хохирлыг багасгах арга замыг тодорхойлох. 

Мэргэжлийн ур чадвар

Хүрээлэн буй орчны харилцан уялдаа, үндсэн зүй тогтол, динамик хөдөлгөөнийг цогцоор судлахад шаардагдах мэргэжлийн чадварыг эзэмших. Хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудын шийдвэрлэж чаддаг байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Математик, физик, газар зүйн өргөн мэдлэгтэй, байгалийн үзэгдлийг судлах сонирхолтой, амьтан, ургамлыг хайрладаг, алсын хараатай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, хариуцлагатай, орчныг мэдрэх, дүгнэлт хийх, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Экологийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас хохирол учрах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Хүрээлэн буй орчин, уул уурхайн компани, үйлдвэрүүдийн экологийн үнэлгээ хийх, тус газруудад үнэлгээний мэргэжилтэн, шинжээч, Байгаль орчны яаманд мэргэжилтэн, удирдах албан тушаалтан хийж болно.