ЗУРАГЛААЧ /Camera operators/

Хийж гүйцэтгэдэг ажил

Зураглаач нь камер ажиллуулж, телевизийн нэвтрүүлэг, реклам, видео бичлэг, кино зураг гэх мэт янз бүрийн зориулалтын үзэгдэл буюу дүрсийг буулгаж авдаг. Найруулагчийн хүссэн дүрс эффектийг буулгахад гэрэл, линз, хальс, шүүлт, камерын байрлал зэргийг ашиглаж, камерт буух үзэгдлийн зохиомжийг гаргадаг. Дүрсний өөрчлөлт, киноны үйл явдлын өрнөл, бэлтгэл сургуулилтын зааварчилгааны дагуу дуранг томруулж, жижигрүүлэн хөдөлгөдөг. Зургийн камерыг ачааны машин дээр хөдөлгөөнгүй ачих, кранд зүүх зэрэг янз бүрийн байрлалд зоон ажиллана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Гэрэл, линз, хальс, шүүлт, камер.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Соёл урлаг, радио телевизийн сургуульд суралцаж, бакалавр зэрэгтэй байх. Ажлын байран дээр дадлага хийсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Камер, шүүлт, бусад холбогдох тоног төхөөрөмжид тохируулга хийж фокус, дүрсний тодролт, гэрлийг өөрчилж, удирдах.
  • Кино зургийн тоног төхөөрөмж ашиглаж түүхэн киноны дүрсийг тухайн газар дээр нь авч монтажлан, телевизийн нэвтрүүлэгт ашиглахад бэлтгэх.
  • Ажлын ерөнхий дүр зураг, зураг авалтын дэс дараалал, гаргахыг хүссэн эффект, камерын хөдөлгөөн, гэрэлтүүлгийн талаар найруулагч, дууны болон гэрлийн техникч, цахилгаанчин, багийн гишүүдтэй зөвлөлдөх.
  • Зураг авалтын үеэр гарч болзошгүй асуудал, гэрэлтүүлгэнд тавих шаардлагыг чанаржуулахын тулд тухайн зураг авах байрлалыг судлах.
  • Бусад зураглаач нарт камераа хэрхэн тохируулах, өнцөг, алслалт, хөдөлгөөн, өөрчлөлт, зураг авалт эхлэх болон дуусах хугацаа мөчийн талаар заавар, зөвлөгөө өгөх.
  • Кино зураг авалтанд шаардагдах камер, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж, хальс зэргийг нөөцлөх.
  • Зураг авсан хальсыг дугаарлаж, хальсны саван дээр зураг авалтын талаарх мэдээллийг бичиж, бүртгэх.
  • Гэрэлтүүлэг, зураг авалтын өнцөг, фильтерын хүчин зүйлс, камерын алслалт зэрэг хувьсагчуудыг тодорхойлж, хувь хэмжээг тооцох.
  • Камер, оптик принтер, гэрэл зургийн болон тусгай эффектийн тоног төхөөрөмж суурилуулах.
  • Зургийн сэдэв, камерын хөдөлгөөн, камерын алслалтад орох өөрчлөлт, бусад хувьсагчуудаас үүдэн гарсан гэмтлийг засахын тулд хальсыг гаргаж үзэх.
  • Кино зургийн аппаратаа шинэ хальсаар цэнэглэж, ирсэн хальснуудыг тоолж тооллого тооцоо хийх.
  • Ажлын захиалгын сэдэв, ажлын дэс дараалал, ажлын горим, машин тоног төхөөрөмжийн суурилуулалтыг нарийн сайн тодорхойлох. 

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, гадаад хэлний мэдлэгтэй, загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвартай, өнгө болон уран сайхан, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, алсын хараатай, хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, хүлээцтэй, техникийн бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, гарын эв дүй, хөдөлгөөний эвсэлтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Тодорхой агшныг алдах, техникийн эвдрэл, саатал гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Хэвлэл мэдээлэл, кино урлагийн салбар