БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ИНЖЕНЕР /Building Project Engineer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Зураг төслийн техникийн даалгавар хүлээж авах, өгөгдөл, мэдээлэл цуглуулах, шинээр барих болон сэргээн засварлах барилгын зураг төсөл зохиох, баригдаж байгаа барилгад зохиогчийн хяналт шалгалт тавих зэрэг мэргэжлийн үүрэг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, олшруулагч, зургийн хэрэгслүүд, кивелер, рейк, метр, тооцооллын хэрэгсэл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Барилгын зураг төслийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Барилга байгууламжийн усан болон цахилгаан хангамж, ариутгах татуурга, телефон холбоо, интернет, агаар сэлгэлт, кондишн систем, галын аюулгүй байдлын зураг төслийн шийдлийг зохиомжлох.
  • Зураг төсөл боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, зураг төслийн шийдлийг техникийн даалгавартай уялдуулах.
  • Патентийн судалгаа хийх, зураг төслийг зохиогчийн эрхийн тухай хуулийн заалт, шаардлагад нийцүүлэх.
  • Боловсруулж байгаа зураг төсөл стандартын болон техникийн нөхцөл, норм, дүрмийн шаардлагыг хангах.
  • Бүх салбарын бүх төрлийн барилга байгууламжийг шинээр барих, шинэчлэн засварлах зураг төслийг боловсруулах.
  • Зураг төслийн дагуу баригдаж байгаа барилга байгууламжид зохиогчийн хяналт тавих, зөрчил доголдлыг арилгуулах.
  • Зураг төсөл зохиох ажлыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулах.
  • Барилга байгууламжийн зураг төслийн даалгавар боловсруулахад оролцох. 

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, гадаад хэлний мэдлэгтэй, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах ур чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, техник болон бүтээлч сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж болон багаар ажиллах, шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Барилгын зураг төсвийг алдаатай тооцоолсноос барилга буруу баригдах, санхүүгийн томоохон алдагдал хүлээх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд орох.

Ирээдүйд ахих дэвших боломж

Барилгын салбарын удирдлага, зөвлөх, тэргүүлэх инженер болох боломжтой.