ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕХНИКЧ /Broadcast technicians/

Хийж гүйцэтгэдэг ажил

Өргөн нэвтрүүлгийн техникч нь телевиз радиогийн хөтөлбөрийг дамжуулахад ашигладаг электрон тоног төхөөрөмжийг тохируулж ажиллуулна. Нэвтрүүлгийн үеэр дууны чанга, сулыг тохируулж хянан ажиллана. Мөн радио, телевизийн хөтөлбөрийг дамжуулахын тулд радио дамжуулагчийг ажиллуулах шаардлагатай болдог.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Радио дамжуулагч, удирдлагын самбар, хүлээн авагч таваг, явуулын дамжуулах станц, микрофон, электрон тоног төхөөрөмжүүд гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Радио телевизийн сургууль төгссөн, техникчийн удирдлаган дор ажлын байранд туслахаар ажиллаж, дадлагажих хэрэгтэй.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Телевиз, радиогийн нэвтрүүлгийн журнал хөтлөх.
  • Оролт, гаралтын дохиоллын хүч, тодролтыг хянаж, тоног төхөөрөмжийн тохируулга хийх.
  • Видео дамжуулагчийг удирдлагын самбар ашиглан видеоны өнгө, контраст тодролт, дүрсний чанарыг хянах.
  • Аудио болон видеоны түвшинг тодорхойлдог программыг ямар нэгэн саадгүйгээр цацахын тулд холбогдох ажилтнаар шалгуулж, дэлгэцийг хянуулах.
  • Хуваарийн дагуу явагдах хөтөлбөрүүдийг урьдчилан үзэж, сигнал хэвийн байгаа эсэхэд мөн хөтөлбөрийг нэвтрүүлэх боломжтойг тодруулах.
  • Тоног төхөөрөмжид гэмтэл гарсан тохиолдолд засварыг шуурхай хийж хальсны чанар, тохируулгыг засаж дуу дүрсийг хальсанд буулгах.
  • Хүлээн авагч тавагны антенийг нэвтрүүлгийг хамгийн тод дамжуулах хэсэгт тохируулах.
  • Радио, телевизийн студийг бичлэг хийхэд тохиромжтой байдлаар засаж, бэлтгэх.
  • Тоног төхөөрөмжийг эвдэрч гэмтэхээс урьдчилан сэргийлэх мөн эвдэрсэн хэсэгт урсгал засвар хийх.
  • Тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, үйл явдлын зураг авах, дүрсийг хуулж редакторлах, дууг видео хальсанд буулгах зэрэг арга техникийг сургалтанд оролцогчдод нарт зааж зөвлөх.
  • Нэвтрүүлгийн хөтөлбөрийн хуваарьтай танилцаж, ямар нэвтрүүлгийн бичлэгийг эфирт гаргахыг тодорхойлох (найруулагч).
  • Зураг авалтын үеэр бусад ажилтнуудад техникийн удирдамж өгөх.
  • Явуулын дамжуулах станцаар үйл явдлын шуурхайг хүргэх.
  • Сайн чанарын микрофоныг зөв байрлалд тохируулж, нэвтрүүлгийн чанарыг хангах хэмжээнд дуу бичлэг хийх.
  • Хуучин болон шинэ хөтөлбөрийн агуулгыг оролцуулан тайлан гаргах.

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, ажлын туршлагатай, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, зааж сургах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн ухаан, нийгмийн ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвартай, өнгө болон уран сайхан, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, алсын хараатай, хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, хүлээцтэй, тэвчээртэй, сонсох чадвартай, техникийн болон бүтээлч сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай,хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, гарын эв дүйтэй, хөдөлгөөний эвсэлтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаагүйгээс нэвтрүүлэг тасрах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Телевиз, радиогийн инженер болох.