РАДИО ТЕЛЕВИЗИЙН ХӨТЛӨГЧ /Radio and television announcer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Радио болон телевизээр төрөл бүрийн нэвтрүүлэг хөтөлнө. Зочидтой ярилцлага хийж, мэдээ уншиж, концерт болон олон нийтийн хүндэтгэлийн арга хэмжээг агуулгад тохируулан хөтөлж явуулна. Улс төр, өдөр тутмын мэдээ мэдээлэл, спортын арга хэмжээ болон цаг агаарын мэдээг уншиж, телевиз радиогоор цацна. Чухал үйл явдлын талаарх мэдээ сурвалжлагыг үзэгч сонсогчдод мэдээлнэ. Хөтөлбөрийн хэлбэр, агуулга, үзэгчдийн таашаалд хэр нийцсэн, олон нийтийн захиалга зэрэг хүчин зүйлд үндэслэн хөтөлбөрийн агуулгыг найруулагч туслахуудтай хамт сонгох.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Бичлэг хураах, бичлэг хийх дуу хураагуур болон хөгжим, диск, үзэг, харандаа, тэмдэглэлийн дэвтэр, дуудлага хүлээж авах утас, микрофон, радиогоо хөтлөхөд зориулсан студи, ажлын орчин бүрдүүлэх өрөө, мэдээ мэдээлэл бэлдэх мэдээний эх сурвалж.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Соёл урлаг, радио телевизийн сургууль төгсөж, бакалаврын зэрэгтэй байх, туршлагатай хөтлөгчийн удирдлаган дор ажлын байран дээр дадлага хийсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хөгжмийн болон бусад нэвтрүүлэг, цаг агаар болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллүүдэд нэмэлт тайлбар өгөх.
  • Шоуны зочидтой ажил, амьдрал, сонирхлын талаарх сэдвээр ярилцлага хийх.
  • Үзэгч сонсогчидтой утсаар ярьж, янз бүрийн сэдвээр хэлэлцэнэ. Иргэний болон сурталчилгааны арга хэмжээнүүдийг телевиз радиогоор хөтлөх.
  • Хөгжмийн сонголтыг зарлаж, завсарлага, реклам зэрэг олон нийтэд үйлчлэх мэдээлүүдийг тавьж үзэгч сонсогчдоос ирсэн хүсэлтийг хүлээн авах.
  • Өдөр тутмын хөтөлбөрүүдийн мэдээллийг багтаасан журнал хөтөлнө. Дахин ашиглах зорилгоор нэвтрүүлгийн рекламны бичлэг хийх.
  • Тодорхой шоу нэвтрүүлгийн үеэр үзэгчдийн худалдан авах боломжтой бүтээгдэхүүнийг танилцуулах.
  • Хөтөлбөр ярилцлаганд бэлтгэхийн тулд суурь мэдээлэл цуглуулах, ток шоу болон ярилцлаганд оролцох зочдыг сонгох.
  • Цэнгээнт хөтөлбөр болон бусад тэмцээн уралдааныг хөтлөх.
  • Нэвтрүүлэгт мэдээлэл цуглуулахын тулд хэвлэлийн бага хуралд оролцох.
  • Спортын арга хэмжээ, парад, их хурал, зөвлөгөөн болон бусад үйл ажиллагааны үеэр тайлбар хийж, ярилцлага хөтлөх.
  • Тухайн сэдвээр нэвтрүүлэг бэлтгэх хүрээнд телевиз, радиод шаардлагатай зөвшөөрөл авах.
  • Цаг үеийн асуудал, соёл урлаг, боловсролтой холбоотой хэлэлцүүлэг удирдах. 

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, тод чанга хэл яриатай, ажлын туршлагатай, хариуцлагатай, ярих, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн ухаан, нийгмийн ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвартай, өнгө болон уран сайхан, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, алсын хараатай байх. Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, техникийн болон бүтээлч сэтгэлгээтэй, тэвчээртэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, гарын эв дүйтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн, нэвтрүүлэг, арга хэмжээний хөтөлбөрийн дагуу ажиллах. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Бэлтгэл сайтар хангаагүйгээс үг мартах, буруу хазгай хэлэх зэргээр тухайн нэвтрүүлгийн утга агуулга, ач холбогдлыг алдагдуулах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Телевиз, радио, зар сурталчилгаа, олон нийттэй харилцах, соёл, урлагийн салбар.