ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН НАЙРУУЛАГЧ /Television and Radio directors/

Хийж гүйцэтгэдэг ажил

Телевиз болон радиогийн нэвтрүүлэгт зориулсан зохиолуудыг судалж, сургуулилтыг зохион байгуулж жүжигчин, техникийн багийг удирдаж ажиллана. Шууд нэвтрүүлэг болон бичлэг, кино, олон нийтийн арга хэмжээ, боловсролын арга хэмжээнүүдийг найруулна. Камер, гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдал, дизайныг хариуцаж дууны багийн гишүүдийн ажлыг удирдаж зохицуулна. Зохиолыг сайтар уншин судалж, түүнийг хэрхэн найруулан тавих талаар шийдвэр гаргана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Үзэгдэл, гэрэлтүүлэг, сургуулилт, хувцас, бүжиг, хөгжим зэрэг бүтээлийг гаргахад шаардлагатай элементүүд тоног төхөөрөмжийг ашигладаг.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Соёл, урлаг, радио телевизийн сургуулийн найруулагчийн мэргэжлийн төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Кино зураг болон бичлэгийг дэс дарааллаар гаргахын тулд хальсыг хаяглаж, бичлэгийг монтажлах.
  • Зураг авалтын дараа кино болон дууны монтажчинтай хамтран дуу, дүрсний монтаж хийх
  • Техникийн найруулагч, менежер, багийн гишүүд, зохиолчидтой уулзаж, бүтээлийн гэрэл зураг, зохиол, хөгжим тавилт, хувцасны талаар зөвлөлдөх.
  • Зохиомжийг хэрхэн гаргах, камерын дуранд дүрсийг багтаах, камерийг хөдөлгөх, жүжигчний хөдөлгөөний зураг авалтын үзэгдэл бүрт дууг хэрхэн оруулах зэрэг деталь бүрийг төлөвлөж гаргах.
  • Зураг авахын өмнө жүжигчинд үзэгдлийн тухай сайтар тайлбарлан, олон дахин сургуулилт хийхгүй байхаар зохион байгуулах.
  • Хөтөлбөрийн дэс дараалал, явц, цагийн хязгаарлалт, үзэгдэлд оролцох дүр, үзэгдлийн тавилтыг тодорхойлох.
  • Зохиол, хөтөлбөрийн тэмдэглэл болон шаардлагатай бусад материалыг нэгтгэн хавтаслах.
  • Санхүүжилтийг зөв зарцуулах, дүрүүдийг сонгох болон ажлын багийг хөлслөх зэрэг продюссерын / зургийн даргын / ажил үүргийг гүйцэтгэх.
  • Жүжгийн зохиолыг сонгон авч хэрхэн жүжиглэх талаар шийдэл гаргах.
  • Тоглолтын үеэр жүжигчид, техникчид, багийн гишүүд хоорондоо харилцах дохионы үг, зангааг хэрэглүүлэх.
  • Жүжигчидтэй зохиолын өөрчлөлтийг ярилцаж, дахин өөрчлөгдсөн зохиолын дагуу сургуулилт явуулах.
  • Зураг авсан хальсыг өдөр тутам шалгаж, цаашид авах зурагны төлөвлөгөөг гаргах.
  • Уран сайхны найруулагч, кинометографикч, хувцасны дизайнер, ажлын багтаа шинэ гишүүн хөлслөн авахын тулд зургийн даргатай хамтран ажиллах.
  • Тайз заслын дизайн, үзэгдлийн тавилт, тоног төхөөрөмж болон тайзны тавилгыг хэрхэн байрлуулахыг тодорхойлохын тулд тайз заслын диаграмм гаргах.

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн байх, гадаад хэлний зохих мэдлэгтэй, ажлын туршлагатай, бичиж боловсруулах, найруулах, зурж боловсруулах, загварчлах, ярих, илтгэх, зааж сургах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн ухаан, нийгмийн ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвартай, өнгө болон уран сайхан, орон зай, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, алсын хараатай, хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, хүлээцтэй байдал, сонсох чадвар, техникийн болон бүтээлч сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, гарын эв дүйтэй, биеийн хүч, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Техникийн эвдрэл, саатал.

Ирээдүйд ахих дэвших боломж

Соёл, урлаг, мэдээллийн салбар.