БАРИЛГЫН ИНЖЕНЕР /Construction engineers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилга, байгууламжийг зураг төслийн дагуу угсаргч барих ажлыг удирдан зохион байгуулах, барилгын норм, дүрэм, стандарт, техникийн нөхцлийн шаардлагыг хангах, хяналт тавих зэрэг үүрэг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, олшруулагч, зургийн хэрэгслүүд, кивелер, рейк, метр, тооцооллын хэрэгсэл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Барилгын инженерийн бакалавраас доошгүй зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Тайлан мэдээ, газрын зураг, гар зураг, ажлын схем, агаараас авсан фото зураг болон бусад топографийн болон геологийн мэдээллийг тусгай төсөл төлөвлөхөд зориулан судлах.
  • Барилгыг зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах, инженерийн хяналт тавих.
  • Дизайны тодорхойлолтуудыг гаргахын тулд ачааллын хэмжээ, усны урсгалын түвшин, материалын ачаалалд өртөх хүчин зүйлүүдийг тооцох.
  • Дизайны тодорхойлолтууд болон аюулгүй байдал, ариун цэврийн стандартыг хангахын тулд төслийн ажлын явцыг болон төсөл хийгдэх газрын байрлалыг шалгах.
  • Төслийн газар дээр барилга угсралтын ажил, үйл ажиллагаа, засварын ажлуудыг удирдах.
  • Суурилуулалтын ажлын судалгаанд оролцох, судалгааг удирдаж, хатуу цэгүүд, зэрэглэл, далайн түвшнээс дээш өргөгдөл зэргийг заасан тэмдэгтүүдийг байрлуулж, барилга угсралтын ажлыг чиглүүлэх.
  • Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолон төслийн бодит хэрэгжих боломжийг тооцоолох.
  • Барилгын инженер нь төлөвлөгөөний зардал болон аюулгүй байдлыг тодорхойлон тогтоож байдаг. Хотын бүсийн төлөвлөлтийн ажилтнууд барилгын инженерийн заавраар эдгээр асуудлыг шийдвэрлэдэг.
  • Байгууламжийн суурийн хүчийг хангалттай хэмжээнд байлгах, бетон, асфальт, гангийн алиныг хэрэглэхийг тодорхойлохын тулд хөрсийг судалж, турших.
  • Үйлдвэрийн болон удирдлага, менежментийн ажилтнуудтай байгууламжийн дизайн, барилга угсралт, түүнийг засан өөрчлөх болон засварлах ажлуудын талаар бусад инженерүүдтэй зөвлөлдөх.

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, гадаад хэлний мэдлэгтэй, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, тооцоолох,

зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, техник болон бүтээлч сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Барилгын зураг төсвийг алдаатай тооцоолсноос барилга буруу баригдах, санхүүгийн томоохон алдагдал хүлээх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд орох.

Ирээдүйд ахих дэвших боломж

Барилгын салбарын удирдлага, зөвлөх, тэргүүлэх инженер болох.