ЖИН ТЭНЦҮҮРГИЙН ИНЖЕНЕР /Weight Balance Engineer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Эрчим хүч болон бусад салбаруудад ажилладаг машин, эргэх механизмын гол, роторт жин тэнцүүрэг хийж, хэвийн ажиллагааг хангана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Жин тэнцүүргийн суурь машин, ширээ сандал, хэмжих багажууд, гарын авлага, зураг схемүүд, багаж хэрэгсэл, компьютер, удирдлагын болон хяналтын самбар, бусад.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эрчим хүчний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Ажлын байран дээр болон эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагуудад урт хугацааны дадлага хийх шаардлагатай. Эрчим хүчний дадлагажсан инженер байна. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Багаж хэрэгсэл болон компьютерээс авсан мэдээллийг ашиглаж, тоног төхөөрөмжийг хянаж, удирдаж ажиллуулах.
  • Тоног төхөөрөмжийг бэлтгэн бэлэн байдалд байлгах.
  • Захиалга бүрт нягт нямбай хандаж бүртгэл, тооцоог үнэн зөв хийх.
  • Суурь машины зураг схем уншиж, эвдрэл гэмтлийг тодорхойлж, хэвийн ажиллагааг хангах.
  • Тойм болон техникийн зураг зурж, уншиж техникийн шийдвэр гаргах.

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн хэрэглээний програм эзэмшсэн, бичиж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, зааж сургах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэн бодох чадвартай, нягт нямбай ажиллагаатай, хөдөлгөөөний эвсэлтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, бие дааж болон багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Эргэх механизмтай ажиллах үеийн аюулгүй ажиллагааг зөрчсөнөөс үүдэх гэмтэл. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Эрчим хүчний салбарт удирдах албан тушаалд дэвших.