ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР /Electrical engineers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Цахилгааны инженер нь цахилгаан эрчим хүч түгээдэг станц, системийн талаар зөвлөгөө өгөх, үйлдвэр, барилга, обьектын цахилгааны нөхцөлийг загварчлах, жижиг хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмжүүд, том оврын машин механизмын цахилгааны угсралт хийх, зураг төсөл боловсруулах, дамжуулах, төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан үүсгэгчүүд, мотор, радар болон удирдлагын холбооны системийн үйл ажиллагааг шалгах, сайжруулах, хянах, засвар үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, скайнер, ажил төлөвлөлт, зураг төсөл, боловсруулалт, загварчлал, хянаж шалгах зэрэгт шаардлагатай программ хангамжууд, хэмжигч, шугам, тооны машин болон хүчдэл хэмжигч, төрөл бүрийн цахилгаан хэмжигчүүд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Ажлын байран дээр дадлага хийх шаардлагатай.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Цахилгааны систем, бүтээгдэхүүн, иж бүрдлүүдийг үнэлж, судалгааны хөтөлбөрүүдийг боловсруулж удирдах, цахилгаан болон материалын мэдлэгийг ашиглах.
  • Шалгах аргыг боловсруулж, систем ба бүрэлдэхүүний хүчин чадлыг баталгаажуулах.
  • Харилцагчийн шаардлагыг судалж, цахилгааны бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийх, судалгаа хийх, шалгалт хийх, аргачлал ба материалуудыг бүрдүүлэх.
  • Барилгын цахилгааны төхөөрөмжүүдийг боловсруулах, хувиргах замаар үйлдвэрлэлийн процессийг      хөгжүүлэх,        цахилгааны хэрэгслүүдийг цуглуулах, операторуудаас судалгаа авах.
  • Цахилгааны үзлэг шалгалтын арга боловсруулж, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, бэлэн бүтээгдэхүүн болон системийн хүчин чадлыг шалгах.
  • Мэдээлэл болон хандлагуудыг цуглуулж, шинжилж, нэгтгэн тайлан бэлтгэх.
  • Асуулт, хүсэлтэнд хариулт өгч мэдээллээр хангах.
  • Улсын болон орон нутгийн зохицуулалт, дүрэм журамд нийцүүлэн бүтээгдэхүүн болон байгууллагын нэр хүндийг хадгалж ажиллах.
  • Үйлдвэрлэгчийн заавар болон боловсруулсан дүрэм журмыг дагаж мөрдөн тоног төхөөрөмжийн ажиллагааг хангах, засварын үйлчилгээний хүсэлт гаргах.
  • Компьютерийн програм бичих замаар бүтээгдэхүүний өгөгдлийн санг бий болгох. Өгөгдөл боловсруулах.
  • Техникийн ажилчдыг сургах, удирдах замаар төслүүдийг хэрэгжүүлэх.
  • Мэргэжлийн сургалтуудад хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ сайжруулах. Мэргэжлийн нийтлэл унших, хувийн харилцаа холбоог бий болгох, мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  • Шаардлагатай үед багийн ажилд хувь нэмрээ оруулах.

Мэргэжлийн ур чадвар

Цахилгааны систем, цахилгааны асуудлуудыг шийдвэрлэх, цахилгааны үзлэг шалгалт хийх, төслийн менежмент, чанарт анхаарал хандуулах, өгөгдлийн сангийн дизайн, мэдээллийг шинжлэх, судалгааны үр дүнг тайлагнах, нягт нямбай, ажлын сайн гүйцэтгэлтэй байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон нүдний баримжаатай, гарын эв дүйтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, техник сэтгэлгээтэй, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн. Үйлдвэрлэлийн /хөдөө хээр, барилга г.м/ нөхцөлд ажиллана.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар мөрдөөгүйгээс осолд орох.

Ирээдүйд ахих дэвших боломж

Барилга, үйлдвэрлэл, бизнес, хот төлөвлөлт, боловсрол зэрэг салбаруудад мэргэжлийн шугамаар ахиж дэвших боломжтой.