ЦАХИЛГААН БА УСНЫ БОРЛУУЛАЛТЫН БАЙЦААГЧ /Electric and Water sales Inspector/

Хийж гүйцэтгэдэг ажил

Цахилгаан, хий, ус, уурын хэрэглээний тоолуурыг уншиж, хөтөлж тэмдэглэх, компьютерт оруулах ба төлбөрийг тооцож, тооцоо хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Зөөврийн компьютер, хэмжих багаж, хэрэгсэл, бусад.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Тухайн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан инженер, техникчийн удирдлага дор ажлын байран дээрх дадлага хийсэн байх

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Бизнесийн байгууллагуудаас мэдээлэл авч, нэгтгэн компьютерт оруулах.
  • Хэрэглээний дүн хэвийн бус эргэлзээтэй тохиолдолд     тоолуурын    машины баталгаажилтыг дахин шалгах.
  • Зөвшөөрөгдөөгүй тоолуур тавьсан, эвдэрсэн, гэмтсэн тохиолдолд түүнээс мэдэээлэл авахыг зогсоож, хэрэглэгчийн алба болон өөрийн удирдлагад мэдэгдэх.
  • Хэрэглэгчийн хаяг, нэхэмжлэлийн талаарх мэдээллийг шинэчлэх.
  • Шаардлагатай газар цахилгааныг таслах болон холбох / үүнийг эрчим хүчний хуулийн дагуу гүйцэтгэнэ /.
  • Хугацаа хэтэрсэн нэхэмжлэхийн дагуу төлбөр цуглуулах.
  • Гээсэн болон эвдэрсэн түлхүүрүүдийг мэдэгдэж, засуулах.

Мэргэжлийн ур чадвар

Ажлын дөртэй, засварлах, хяналт шалгалт хийх, суурилуулах, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Тооцоолон бодох чадвартай, хурдан шаламгай, нягт нямбай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, бие дааж ажиллах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар мөрдөөгүйгээс осолд орох.

Ирээдүйд ахих дэвших боломж

Нийтийн ахуй үйлчилгээ, цахилгаан шугам сүлжээ, хяналт шалгалтын чиглэлээр ахиж дэвших боломжтой.