ЦАХИЛГААН ТҮГЭЭГЧ ДИСПЕТЧЕР /Power distributors and dispatchers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Цахилгаан, уур, усны түгээлтийг зохицуулж, хянана. Трансформатор буюу дамжуулах шугамын доголдол гарах зэрэг нөхцөл байдалд шийдэл, шийдвэр гаргаж, цахилгаан эрчим хүчийг тодорхой газар нутагт түгээнэ. Ажил явагдаж байгаа газруудад аюул, осол гаргахгүйгээр цахилгааныг тасалж, түгээх ба системийн зураг / заавар /-ийн дагуу цахилгааныг өөр схемээр хүргэх ажлыг зохион байгуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Багаж хэрэгсэл, компьютер, удирдлагын болон хяналтын самбар, зураг схемүүд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд эрчим хүчний дадлагажсан инженерийн удирдлага дор ажлын байран дээр, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч байгууллагуудад дадлага хийсэн байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

• Багаж хэрэгсэл болон компьютерээс авсан мэдээллийг ашиглаж, цахилгаан болон уур, усыг түгээх тоног төхөөрөмжийг хянаж, удирдаж ажиллуулах.

  • Цахилгаан, дулаан тасалсан байдал, цахилгаан залгалт таслалтын хуваарь, цахилгаан хуваарилалтын процесст гарсан өөрчлөлт зэргийн талаар мэдээлэл өгөхийн тулд инженерүүд, хот, орон нутгийн болон нийтийн үйлчилгээний ажилтнуудтай харилцаж, ажлыг уялдуулах.
  • Бойлер болон хөдөлгүүр залгахын тулд удирдлагын самбарын операторт зааварчилгаа өгөх зэргээр хуваарилалтын тоног төхөөрөмж, машиныг ажиллуулж, хянаж байгаа ажилтнуудыг удирдах.
  • Цахилгаан станц, дэд станц, хуваарилалтын шугам хэрэглэгчдэд очиж байгаа гүйдэл холболтуудын схемийг хянан шалгаж, цахилгааны хуваарилалт урсгалыг зохицуулах.
  • Удирдлагын самбарын заалтуудыг хянаж, цахилгааны болон уурын хуваарилалтын тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулах.
  • Цаг агаарын өөрчлөлт зэрэг цахилгааны хэрэгцээнд нөлөөлж болохуйц хүчин зүйл нөхцлийг байнга судалж, өөрчлөлтүүдэд нийцэхүйц байдлаар тоног төхөөрөмжид тохируулга / тоноглолыг / бэлдэх.
  • Удирдлагыг ашиглан, цахилгаан хуваарилах тоног төхөөрөмж, машиныг идэвхижүүлэх.
  • Шаардлагатай удирдлагын суурь мэдээллийг тодорхойлохын тулд ачааллын хэмжээ, тоног төхөөрөмжийн үзүүлэлт, шаардлагыг тооцож гаргах.
  • Хуваарилалтын системийн газрын зураг ашиглан хүснэгт, шугамын хэмжүүрүүд, заалтууд, цахилгааны хэрэглээ, ажиллах хугацаа зэрэг үйл ажиллагааны холбогдолтой мэдээллийг бүртгэж, нэгтгэх.
  • Тоног төхөөрөмжийг тодорхой стандартад нийцүүлэх, ямар нэгэн доголдлыг илрүүлэх зорилгоор шалгах.
  • Цахилгааны хуваарилалтын үеэр хэрэглэх нэмэлт тоног төхөөрөмжийг бэлэн байдалд байлгах.
  • Тухайн цагийн цахилгаан хуваарилалт, нөөцлөлт зэрэг цахилгаан эрчим хүчний холбогдолтой хуваариудыг хүлээн авч хэрэгжүүлэх.

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн хэрэглээний програм эзэмшсэн, бичиж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, зааж сургах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар сайтай, алсын хараатай, гарын эв дүйтэй, техник сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Гэмтэл, бэртэл гарч болзошгүй.

Ирээдүйд ахих дэвших боломж

Эрчим хүчний салбарт удирдах албан тушаалд дэвших боломжтой.