ЦӨМИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТЕХНИКЧ /Nuclear equipment operation technicians/

Хийж гүйцэтгэдэг ажил

Лабораторийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үеэр эрдэмтдэд туслахын тулд цөмийн энергийг гаргах, хянах, хэрэглэх зориулалттай тоног төхөөрөмжийг ажиллуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Цөмийн энерги гаргах тоног төхөөрөмж, хэмжих багаж хэрэгсэл, бусад.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Цөмийн тоног төхөөрөмжийн инженер, техникч чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Мөн ажлын байран дээр дадлага хийсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Цацраг идэвхит нөхцөлд ажиллах аюулгүй байдлын дүрмийг чанд сахиж ажиллах.
  • Цахилгаан энерги үүсгэгчээс цахилгаан гаргахын тулд удирдлагын самбар дээрх товчлуурыг стандарт горимын дагуу асаан цөмийн хэсгүүдээс бүрдсэн туяаг цөмийн материал байгаа байрлал дундуур явуулах.
  • Радиацын хугацаа, цаг, хэмжээ, температур, гамма туяаны нягтаршил, даралт зэрэг тоног төхөөрөмжийн ажиллагааны хүчин зүйлсийг томъёо, хувиргагч хүснэгтүүд ашиглан тооцоо гаргаж, удирдлагад шалгуулах.
  • Хурдасгагчийн системийн туршилт, шалгалт, арчилгаа, засвар, шинэчлэлтийг хийж гүйцэтгэх.
  • Ажилтнуудад радиацын аюул гарах талаар анхааруулга өгч, тэднийг аюултай бүсээс гаргах.
  • Цөмийн туршилт явуулж буй эрдэмтдийн удирдлага дор тоног төхөөрөмж ажиллуулж байх үеэр хяналт удирдлагын өрөөнд байгаа багаж хэрэгсэл, хэмжих аппаратууд, бичлэг хийх төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг хянах.
  • Үйл ажиллагааны товч тайланг бэлтгэж, хурдасгуурын  ажиллагаа,   системийн статус, бичил хэсгүүдийн туяаны үзүүлэлт, тодорхойлолт, гаргаж авсан туяаны нөхцөл байдал зэрэг туршилтын мэдээ баримтуудыг бүртгэх.

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн хэрэглээний програм эзэмшсэн, гадаад хэлний мэдлэгтэй, бичиж, зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, зааж сургах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, хариуцлагатай, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, гар болон нүдний баримжаатай, нягт нямбай ажиллагаатай, техник сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж болон багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Богиносгосон цагаар ажиллах. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Цацраг идэвхит бодис алдагдаж, хүн ба хүрээлэн байгаа орчинд аюул учрах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгааны шугамаар дэвшин ажиллах боломжтой.