ОДОН ОРОН СУДЛААЧ /Astronomers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Тэнгэрийн эрхэс болон одон орны юмс үзэгдлийг ажиглаж судалж, хүн төрөлхтний суурь мэдээлэл, мэдлэгийг нэмэгдүүлэх, авсан мэдээллээ практик асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх, мэдээлэл солилцох ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Одон орны судалгааны дуран авиа, шинжлэх ухааны судалгааны багаж хэрэгслүүд, компьютер, хэвлэгч, бичгийн хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Одон орон судлаач мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хуурай газар болон сансарт байрлуулсан янз бүрийн дуран авиа, шинжлэх ухааны багаж хэрэгслийг ашиглан тэнгэр огторгуйн юмс үзэгдлийг судлах.
  • Судалгааны үр дүнд олж тогтоосон мэдээллийг компьютер ашиглан задлан шинжилж, тэдгээрийн ач холбогдлыг үнэлж дүгнэх.
  • Судалгааны завсрын болон эцсийн үр дүн, дүгнэлтийг эрдэм шинжилгээ, онолын бага хурлуудад хэлэлцүүлэх, шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлэх.
  • Дэлхийн гаднах эх сурвалжуудаас цацарч байгаа радио долгион, хэт улаан туяа, гамма болон рентген туяануудыг хэмжих.
  • Хувийн ажиглалт, судалгааныхаа үр дүнд тулгуурлан бусад одон орончдын дэвшүүлсэн онол, дүгнэлтэд үнэлэлт өгөх.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулан хөрөнгө, санхүүгийн нөөцийг тодорхойлох.
  • Судалгааны төсөл хэрэгжүүлэхийн тулд бусад одон орончидтой хамтран ажиллах.
  • Одон орны ажиглалт, задлан шинжилгээний ажилд ашиглах багаж, тоног, төхөөрөмжийг зохион бүтээх, компьютерийн програм зохиох.
  • Оюутан, сурагчдын дунд явуулах одон орон судлал болон одон орны физикийн хичээлийг удирдан зохион байгуулах.
  • Олон нийтэд толилуулахад зориулсан одон оронтой холбоотой хөтөлбөрүүд боловсруулах, шинэчлэх.
  • Янз бүрийн огторгуйн биетүүдийн хэмжээ, хэлбэр, гэрлийн тодролт, хөдөлгөөн зэргийг тодорхойлж, тэдгээрийн хөдөлгөөний орбитыг тооцох.
  • Одон орон судлах төвийн үйл ажиллагааг удирдах.

Мэргэжлийн ур чадвар

Математик, хими, физик, геологийн суурь мэдлэг сайтай, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, гадаад хэл мэдлэгтэй, зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Нягт нямбай, байгалийн юмс үзэгдлийг судлах дуртай, зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох чадвартай, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Буруу ташаа мэдээлэл боловсруулах, түгээх. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлийн физикч одон оронч, судлаач эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулийн багш болох боломжтой.