ЭЛЕКТРО-МЕХАНИКИЙН ТЕХНИКЧ /Electro-Mechanical technicians/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хүний оролцоогүй автоматаар ажилладаг механик буюу электрон механик тоног төхөөрөмжийг ажиллуулж, шалгаж, арчилна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хүйтэн гагнуур, гар багаж, схем диаграм, гидро, хийн эд анги, вольтметр, нарийн хэмжүүрт багаж, раам, хавчаар, боолт бэхэлгээнүүд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд мэргэжлийн сургууль төгссөн байх. Ажлын байран дээр дадлага хийх шаардлагатай.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Газрын тосны олборлолтын талбай, далайн гүнийн олборлолт, аюултай хог хаягдлыг зайлуулах зэрэг ажлын талбайнуудад хүний оролцоогүйгээр ажилладаг шумбах онгоц, нисэх онгоц зэрэг бусад тоног төхөөрөмжийг ажиллуулах.
  • Роботон тоног төхөөрөмжийг шалгах, турших, дизайн хийх ажилд инженерүүдэд туслах.
  • Шалгалтын үр дүнг бүртгэж авч, дүн шинжилгээ хийн, бичгээр тайлан гаргах.
  • Тоног төхөөрөмжийн гадаргуугийн гэмтлийг шалгах.
  • Цахилгаан болон электроник хэсгүүд тоноглолуудыг хүйтэн гагнуур болон гар багаж ашиглан суурилуулах.
  • Угсралтын арга барил, дэс дарааллыг тодорхойлохын тулд ажлын зураг, схем диаграм болон техникийн захиалгыг унших.
  • Ажиллагааны тодорхойлолт, үзүүлэлт болон даацанд нийцүүлэн гидро болон хийн эд анги системүүдийг засварлаж, дахин хийж, хэмжээг стандартад тулгах.
  • Осилоскоп, электрон вольтметр, гүүр зэрэг шалгалтын тоног төхөөрөмжийг ашиглан электрон механик эд ангиудыг ажиллагааг шалгаж, турших.
  • Нарийн хэмжүүрт багаж ашиглан сэлбэг хэрэгслүүдийн хэмжээ, өгөгдлийг шалгаж, тодорхойлолтод нийцсэн эсэхийг хянах.
  • Металл боловсруулагч машин ажиллуулж, роботын бүрхүүл раам, хавчаар, боолт, бэхэлгээнүүд зэргийг хийх.
  • Роботуудыг суурилуулах, ашиглах, арчлах талаар сургалт явуулах.
  • Гар багаж, цахилгаан багаж, тоноглол, ширээ, бэхэлгээ, бэлэн загвар, микроскоп ашиглан угсрах эд ангиудыг тааруулж, тэгшилж, угсрах.

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн хэрэглээний програм эзэмшсэн, зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, зааж сургах, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Техникийн шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар сайтай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, хөдөлгөөний эвсэлтэй, нягт нямбай ажиллагаатай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Техникийн тооцоолол буруу хийх, үйл ажиллагааны горим алдагдсанаас тоног төхөөрөмж эвдрэх, осол гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Техник технологи, байгаль орчны нөхөн сэргээлт, уул уурхайн олборлолтын чиглэлээр ажиллах боломжтой.