ЭРЧИМ ХҮЧНИЙ МЕТАЛЛ СУДЛАЛЫН ИНЖЕНЕР /Power Metal Research Engineer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хүний оролцоогүй /оролцоотой/ автоматаар ажилладаг механик буюу электрон тоног төхөөрөмж ажиллуулж, шалгана. Шалгасан металлын дүнг нягталж тодорхойлолт, дүгнэлт гаргах ажил гүйцэтгэнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, техникийн гарын авлага, хэмжих багаж хэрэгсэл, ажлын хувцас хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эрчим хүчний инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Шаардлагатай металлын сорьцыг судалж, тодорхойлж мэдээлэл авах.
  • Шалгалтын тоноглол, багажны ажиллагааны үнэн зөв байдалд хяналт тавих.
  • Шалгалтын үр дүнг бүртгэж авч, анализ хийн, бичгээр тайлан гаргах.
  • Шалгалтын үр дүнг хариуцах. 

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн, зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, зааж сургах, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Техникийн шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар сайтай, хурдан шаламгай, гарын эв дүйтэй, нягт нямбай ажиллагаатай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм заавар мөрдөөгүйгээс осол аваар гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Тухайн мэргэжлээр дараагийн шатны удирдах албан тушаалд дэвших.