КОЛЛЕЖ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ИНЖЕНЕРИЙН ХИЧЭЭЛИЙН БАГШ /Engineering teachers, Postsecondary/

Хийж гүйцэтгэдэг ажил

Машин техник, материал, багаж үйлдвэрлэлийн процесс болон үйлчилгээг боловсруулж бүтээхэд физикийн хуулиуд, инженерийн зарчмуудыг хэрхэн ашиглахтай холбоотой хичээлийг заана. Химийн инженер, иргэний инженер, цахилгаан үйлдвэрлэл, механик, уул уурхай болон газрын тосны инженерийн сэдвээр хичээл зааж болно. Багшлах ажлыг голлон хийх буюу эсвэл судалгааны ажлыг голлон хийдэг, эсвэл аль алиныг нь хамтатган хийдэг багш нар хамаарна. Механик, гидравлик, роботын шинжлэх ухааны сэдвээр их, дээд сургууль, давтан сургалтын болон өндөр мэргэжлийн зэргийн сургалтуудад лекц бэлтгэж уншина. Их, дээд сургуулийн багш нь өөрийн мэргэжлийн хүрээнд лекц, семинар, лаборатори, дадлага зэрэг сургалтын зохион байгуулалтын хэлбэрээр мэдлэгээ дамжуулан сургалтад оролцоно. Гэхдээ шууд утгаар оюутанд зааж сургах, шинэ мэдлэг олгох биш, харин бие дааж мэдлэгийн цар хүрээг хэрхэн тэлэх, ямар арга хэрэглэн юуг сурах талаар санаа өгч чиглүүлнэ. Багшийн үйл ажиллагаа зөвхөн онолын энгийн мэдлэг олгох, мэдээлэл хийх, тоо баримт, түүхийн холбоо уялдаа, шинжлэх ухааны онол, зүй тогтол зарчим зэргийг ойлгоход нь оюутнуудад туслах ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, ажил төлөвлөлт, зураг төсөл, боловсруулалт, загварчлал, хянан шалгах зэрэгт шаардлагатай хөтөлбөрм хангамжууд, хэвлэгч, олшруулагч, скайнер, хэмжигч, тооцооллын хэрэглэгдэхүүн, бичгийн ширээ сандал шугам, тооны машин болон бусад тоног төхөөрөмж ашиглана. Хээрийн ажлын үед ажлын хувцас, GPS, төрөл бүрийн цахилгаан хэмжигчүүд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Инженерийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Салбарын сүүлийн үеийн мэдээ мэдээлэл болон технологийн шинэчлэлтийн талаар байнга судлах, мэргэжлийн хурал зөвлөгөө семинарт оролцох. Багшлах ажлын зэрэгцээ судалгааны ажил хийх.
  • Явцын болон улирлын шалгалтын тестүүд бэлтгэж, оюутны мэдлэг чадварыг үнэлж дүгнэнэ. Түүнчлэн оюутны өдөр тутмын ирц, явцын шалгалтын дүн болон бие даалтын ажлыг бүртгэх.
  • Тодорхой сэдвийн хүрээнд курсийн ажил болон реферат бичүүлж дүгнэх. Оюутны гэрийн даалгавар болон бие даалт, ангийн ажлыг шалгах, тэрчлэн тараах материал бэлтгэх зэрэгт тодорхой цаг төлөвлөн зарцуулна. Томоохон бүлэг сэдвийн дараа шүүлэг шалгалт авч, оюутны мэдлэгийг бодитой үнэлж дүгнэх.
  • Оюутны судалгаа, туршилтын ажлыг удирдаж, зөвлөгөө, зөвлөмж өгөх. Танхимын сургалтаас гадна оюутныг хөгжүүлж сэдэлжүүлэх зорилгоор Зураг төслийн автоматжуулалтын системийн чиглэлээр уралдаан, тэмцээн, мэтгэлцээн, АСТ болон олимпиадыг мэргэжлийн бусад багш нарын хамт зохион байгуулах.
  • Мэргэжил нэгт ахмад болон залуу багш нараас суралцах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт- семинар, хурал зөвлөгөөнд оролцох, гадаад, дотоодын магистр, докторын сургалтад хамрагдах.
  • Оюутнуудад зөвлөх болон туслах зорилгоор оффист ажиллах хуваарь гаргаж мөрдөх.
  • Интернэтээс шинэ мэдээ мэдээлэл хайж, мэдлэгийнхээ хүрээг тэлэх. Тодорхой чиглэлээр судалгаа явуулж, түүнийгээ мэргэжлийн ном сэтгүүлд болон электрон байдлаар хэвлэн нийтлүүлэх.

Мэргэжлийн ур чадвар

Тухайн мэргэжлийн талаар бүх талын өргөн мэдлэгтэй, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, ярих, илтгэх, зааж сургах, суралцах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн ухаан, техникийн ухааны өргөн мэдлэгтэй,анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэн бодох чадвар өндөр, алсын хараатай, гарын эв дүйтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, техник болон бүтээлч сэтгэлгээтэй, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Стресст орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Тухайн чиглэлээр докторын сургалтанд хамрагдаж өөрийн мэдлэг, дадлага, туршлагаа нэмэгдүүлэх, Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд төслийн зохицуулагч, төслийн ажилтан хийх бүрэн боломжтой.