ФИЗИКЧ /Physicists/

Хийж гүйцэтгэдэг ажил

Физикийн үзэгдлийн үеллийг судлах ба ажиглалт, туршилт дээр үндэслэн онол, хуулийг хөгжүүлэх болон үйлдвэрт болон бусад салбарт хууль, онолыг хэрэглэх аргыг төлөвлөх. Физикийн үзэгдлийг илрүүлэх ба хэмжихтэй холбогдсон судалгааны өгөгдөхүүнүүдийг задлан шинжлэх. Математикийн нэр томъёо дах тайлбар, дүгнэлтийг дүрслэн тайлбарлах ба илэрхийлэх. Илүү сайн ойлгогдохоор, физикийн өгөгдөхүүний загварт тохирох компьютерийн программ зохион бүтээх. Ажиглалт, туршилт дээр үндэслэн онол, хууль боловсруулах ба цөмийн энерги, харааны болон агаарын орон зайн технологи зэрэг салбар дахь асуудалд эдгээр онол, хуулийг хэрэглэх. Эдгээр үзэгдлийг удирдаж байгаа үндсэн зарчмуудыг шинжих болон таньж мэдэхийн тулд тоног төхөөрөмж ашиглан, тохиолдол (хэрэг явдал), өөрчлөлт болон энергийн тархалтын бүтэц шинж чанарыг ажиглах ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Лабораторийн нарийн хэмжээст багаж хэрэгсэл, өндөр хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмж, дээж хадгалах камер, сав, компьютер, хэвлэгч, олшруулагч, бичгийн хэрэглэл, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Физикч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Өгөгдөхүүний задлан шинжилгээ, үнэлгээний хэсэг болох иж бүрэн тооцоо хийх, онолын дүгнэлт хийх, онол гаргах.
  • Туршилтын үр дүнг шинжлэх ухааны сэтгүүлд бичих, шинжлэх ухааны бага хурал дээр танилцуулах, мэдээлэх.
  • Ашиглагчийн хэрэгцээнд үйлчлэх тоног төхөөрөмж, технологийг үйлдвэрлэх, тохируулах.
  • Загвар зохион бүтээх хэрэгцээ, бүтээгдэхүүний шаардлагыг задлан шинжлэх.
  • Физикийн дүрэм болон туршилтын танилцуулга хийх ном, сурах бичиг зохиох, гаргах.

Мэргэжлийн ур чадвар

Математик, ерөнхий физик, онолын физикийн бүтэн курсыг мэргэжлийн өндөр түвшинд мэдэх, байгаль, нийгмийн хувьсал зүй тогтлыг таньж мэдэх чадвартай, бусад салбарт хөрвөх чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Аливаа юмыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвартай, Математик сэтгэлгээтэй, өнгөний болон гарын мэдрэмжтэй, нягт нямбай, байгалийн юмс үзэгдлийг судлах дуртай, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн. Цацраг идэвхит бодис ашиглах болон цөмийн физикийн чиглэлээр туршилт хийх лабораторид ажиллах бол хэвийн бус нөхцөлтэй.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврыг мөрдөөгүйгээс осол, гэмтэл, хордлого гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад багшлах, Физик Техникийн Хүрээлэн, Геологийн Төв Лаборатори, мэргэжлийн хяналтын газруудад мэргэжилтэн, судлаач, удирдах ажилтан хийх боломжтой.