ПАЛЕНТОЛОГИЧ /Paleontologists/

Хийж гүйцэтгэдэг ажил

Палентологич нь эртний ургамал, амьтдын үлдэгдлийг судлах, амьтдын эрмэл үлдэгдлийг олж тодорхойлох, өнөө оршин буй байгалийн түүхийн далд хэсгийг нээн илрүүлж, эволюцийн онолыг баяжуулж, баталгаажуулах ажил хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Төрөл бүрийн багаж, тоног төхөөрөмж, тэрчлэн GPS, газрын зураг, томруулагч багажнууд, хүрз, малтагч, цэвэрлэгээний багсууд, компьютер, хэвлэгч, олшруулагч, төрөл бүрийн хэмжээтэй цаас (А0, А1, А2, А3, А4) болон мм цаас, луужин, хээрийн тэмдэглэлийн дэвтэр, төрөл бүрийн хэмжигч, гар чийдэн, үүргэвч, дээжний уут, чулуу зүсэгч, маркер, харандаа, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Палентологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Янз бүрийн эрмэл үлдэгдэлд үндэслэн, эртний байгаль, цаг уур, орчны өөрчлөлтийг тогтоох.
  • Эртний амьтдын хувьсал, устал мөхлийн шалтгааныг судлах.
  • Эрмэл үлдэгдэлд үндэслэн, дэлхийн гео- тогтоцын түүхийг сэргээн тогтоох.
  • Цацраг идэвхт нүүрстөрөгчийн аргаар эрмэл үлдэгдлийн насыг тогтоох.
  • Эрмэл үлдэгдлийн насыг тогтоосноор тэдний оршин байсан чулуулгийн цаг үеийг тодорхойлох.
  • Орчин үед ихэнх амьд организмыг амьдралын модонд байршуулах багцлах арга хэрэглэх болсон тул ДНХ дараалалд үндэслэн илүү нарийвчилсан ангилал хийх.
  • Сүүлийн үеийн нуклеотидийн дарааллын өөрчлөлтөнд үндэслэсэн молекул цаг тодорхойлох.

Мэргэжлийн ур чадвар

Биологи, газар зүй, түүхийн өргөн мэдлэгтэй, Дэлхийн түүхийн үндсэн үеүд түүний шалгууруудын талаар мэддэг, эртний байгаль, цаг уур, орчны өөрчлөлтийг тогтоох мэдлэгтэй. Ярьж ойлгуулах, таамаглах, задлан шинжлэх, үзэгдлийн зүй тогтлыг судлах, шийдвэр гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Дэлхийн болон Монголын түүх соёлын өндөр мэдлэгтэй, ургуулан бодох сэтгэлгээ хөгжсөн, эх орноо хайрлах үзэл төлөвшсөн, ажигч гярхай, нягт нямбай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврыг мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

ЕБС, их дээд сургуульд багш, эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэн, музейд лабораторид судлаач, шинжээч зэрэг ажлыг эрхэлнэ. Мөн түүхийн үнэт дурсгалуудыг сэргээн засварлах,эрж хайх, хамгаалах төсөл хөтөлбөрүүдэд оролцоно.