НОМЫН САНЧ /Librarians/

Хийж гүйцэтгэдэг ажил

Номын сан ажиллуулж, номын сангийн үйлчилгээг олон нийт буюу иргэдэд үзүүлнэ. Номын сангийн ном болон түүний каталоги, эд хогшил, уншигчдад зөвлөгөө өгөх үйлчилгээний хэрэгслүүдийг сонгох, худалдан авах, каталогижуулах, ангилах, эргүүлж солилцох, арчлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Номын тавиур, шүүгээ, мэдээлэл тавих дэлгэмэл тавиур, номын каталогиуд, компьютер, хэвлэгч, олшруулагч, скайннер, фондын ном, сонин, сэтгүүлүүд, өдөр тутмын сонин, ном хавтаслах болон үдэх зориулалт бүхий машинууд, бичгийн төрөл бүрийн хэмжээ бүхий цаас, проектор, магнитофон, видео тоглуулагч, аудио, видео тоног төхөөрөмж, бичгийн хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Номын санчийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Номын сангийн талаар стратегийн судалгаа хийж, мэдээллийг нэгтгэж, задлан шинжилж, редактор хийнэ. Мэдээллийн санг үүсгэж, мэдээллийг каталогижуулж ашиглахад хялбаршуулах.
  • Номын сангаас ном гаргах буюу ном хүлээн авна. Номын сангийн тоног төхөөрөмжүүд, байр, нөөц үйлчилгээнүүдийг хэрхэн ашиглах талаар тайлбарлаж, номын сангийн дотоод журмын талаар мэдээлэл өгөх.
  • Хэвлэмэл, аудио, видео болон электрон материалыг сонгож захиалахын тулд номын шүүмж, каталогиудыг уншиж, материалуудад үнэлгээ өгөх.Ном хэвлэл, кино аудио болон видео материал номын сангийн бусад материалыг тэдгээрийн сэдэв буюу бусад номын сангийн стандарт ангиллын системийн дагуу кодолж, ангилж, каталогижуулах.
  • Тодорхой санал хүсэлтийн дагуу шинэлэг мэдээллээр хангана. Номын сангийн ажилтнуудыг тодорхой чиглэл буюу мэдээллээ ном хүлээн авах тавиурт байрлуулах, судалгаа болон каталоги хийх, тоног төхөөрөмж ашиглах талаар дадлагажуулж чиглүүлэх.
  • Харилцагчдын санал гомдолд тодорхой хариу өгөх. Номын сангийн дотоод журам ажлын горимыг боловсруулах. Хугацаандаа буцаагдаагүй материалын жагсаалт гаргаж, материал авч явсан хүмүүст хугацаа хоцорсон талаар мэдэгдэл хүргэх.
  • Мэдээлэлд хялбархан хүрэх туслах материалууд болон индекс, карт, номын санчийн тайлбар зэргийг боловсруулж, бэлтгэх.
  • Ном хэвлэл, нийтлэл, аудио, видео материалыг тодорхой сэдвээр нэгтгэж эмхэтгэх, номын сан хооронд ховор болон хүрэлцээгүй номуудыг солилцон унших, ном зээллэгийн гэрээг зохион байгуулах.

Мэргэжлийн ур чадвар

Интернэтийн орчинд мэдээ мэдээлэл оруулах, татаж авах, сүлжээнд номын сангийн мэдээллийн бааз үүсгэх баяжуулах чадвартай, гадаад хэлний ерөнхий мэдлэгтэй байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн болон нийгмийн ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, уран сайхны мэдрэмжтэй, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, хөдөлгөөний эвсэлтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Ном зохиол, соёлын өвийг хадгалалтын горимын бусхадгалсанаас дахин ашиглах боломжгүй болох, үнэ цэнээ алдах, гал гарах 

Ирээдүйд ахих дэвших боломж

Номын сан, архив, нийгмийн харилцааны салбарт өөрийн ур чадвараа дайчилж архив бичиг хэргийн ажилтан болох