СУРГАЛТ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨХ /Educational, vocational, and school counselors/

Хийж гүйцэтгэдэг ажил

Сургалт, мэргэжлийн боловсролын үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, суралцагчдад ямар хичээл үзэх, аль хөтөлбөрийг сонгох, хичээлийн хуваарь гаргах, сургуульд хэрхэн дасан зохицох, суралцах дадал олох, мэргэжлээ хэрхэн сонгох болон залхууралтай тэмцэх талаар зөвлөнө. Мөн хувь хүмүүст өөрийнх нь боловсрол, мэргэжлийнх нь нөхцөл байдалд муугаар нөлөөлж болох хувийн, нийгмийн хүчин зүйлсийг тогтоох, түүнийг даван туулахад нь зөвлөх ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Суралцагчдад зориулсан хүмүүжлийн гарын авлага, сурах бичиг, ажиглалт ба тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг, бал, харандаа, компьютер, хэвлэгч, олшруулагч.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Боловсрол болон мэргэжил сонгох ажлыг төлөвлөхтэй холбоотой асуудлаар хичээл заах буюу суралцагчдад өөрөө өөртөө үйлчлэхэд чиглэсэн байдлаар мэдээлэл өгөх зорилгоор семинар явуулах.
  • Оюутан сурагчдын дунд дэг журмыг сахиулахын тулд дүрэм журам боловсруулж, мөрдүүлнэ. Үйлчлүүлэгч суралцагчидтай уулзаж, тэдгээрийн хэрэгцээ шаардлага хангагдсан эсэх талаар мэдээлэл авах.
  • Хууль дүрэм, орон нутгийн бодлого, засаг захиргааны дүрэм, журмын дагуу шаардагдаж буй сурлагын үнэлгээг авах эсэх, мөн түвшинд очиж байгаа эсэхийг нь нарийвчлан бүртгэж сурлагын үнэлгээний журнал хөтлөх.
  • Сурагч, оюутны зан харилцаа, сурлагын болон бусад асуудлыг шийдэхийн тулд эцэг эх, асран хамгаалагч, багш, бусад зөвлөх болон засаг захиргааны ажилтнуудтай уулзаж ярилцах.
  • Сургууль дээр хүнд нөхцөл байдал үүсэх үед суралцагчдад хүндрэлтэй нөхцөл байдлыг нь шийдвэрлэх тусламж үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн асуудал зэрэг сурагч, оюутны хөгжилд муугаар нөлөөлж буй хүчин зүйлс байгаа эсэхийг тогтоох.
  • Хүүхдийн хөгжлийн талаар ярилцах, тэдгээрт хэрэгтэй байгаа хэрэгцээ шаардлага, нэмэлт нөөц бололцоог тодорхойлохын тулд эцэг эх, асран хамгаалагчтай уулзах.
  • Шаардлагатай үед хүүхэд болон эцэг эхэдсэтгэл санааны эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй уулзаж, зөвлөгөө авахад туслах.
  • Оюутан сурагчдад дээд боловсролын хөтөлбөр, дээд сургуульд орох, өргөдөл гаргах дүрэм журам, санхүүгийн туслалцааг олох боломж, худалдааны болон техникийн сургуулиуд тэдгээрийн санал болгодог дадлагын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх.
  • Хувь хүний ур чадвар, сонирхол, зан төлөвийг тодорхойлох тест авах, бүртгэл хөтлөх, ярилцлага хийх, шаардлагатай мэргэжилтэнтэй уулзах зэргээр үнэлж, дүгнэх. 

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ, гадаад хэлний мэдлэгтэй байх, бичиж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, зааж сургах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдвэр гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Нийгмийн харилцааны мэдрэмжтэй, хөдөлгөөний эвсэлтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, нээлттэй, тэвчээртэй, сонсох, ухуулан таниулах, манлайлах, сурган хүмүүжүүлэх чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Өөрийгөө ойлгуулах, мэдээллийн дутмаг байдлаас сурагчдад бүрэн зөвлөгөө, мэдээлэл өгөхгүй байх, сонголт буруу хийх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэдлэг ур чадвараа дээшлүүлсэнээр сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, бизнесийн салбарт хувийн зөвлөх, боловсролын зэргээ ахиулан их дээд сургуульд багшлах боломжтой.