ХҮҮХДИЙН ЭМЧ/Pediatricians, General/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хүүхдийн өвчлөл гэмтлийг оношилж эмчлэх ба хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Хүүхдийн хооллолт, өдөр тутмын үйл ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуй өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлуудаар эцэг эх, өвчтөн, хүүхдийн асран хамгаалагч болон олон нийтэд зөвлөгөө өгнө. Өвчтэй хүүхдийн эрүүл мэндийн түүх, тайлан болон үзлэгийн үр дүн зэрэг өвчтөнтэй холбоотой мэдээллийг цуглуулж, бүртгэж шинэчилнэ. Хүүхдийн өсөлт, хөгжлийг үнэлж дүгнэхийн тулд хүүхдэд тогтмол хугацаанд үзлэг хийх. Өвчтөнийг үзэх буюу түүнд хийх шинжилгээг захиалж, гүйцэтгэж, шинжилгээний үр дүнг тайлбарлан, эрүүл мэндийн байдлыг тогтоож онош гаргана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Чагнуур, хэмжигч багаж, хэрэгслүүд, хүүхдийн тоглоом, халууны шил, амьсгал тоологч. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд болон түүнтэй адилтгах их. дээд сургуульд анагаахын чиглэлээр 6 жил сурч төгссөн. Хүүхдийн эмчилгээний мэргэжлээр нарийн мэргэжил эзэмшсэн, бакалавр зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хүүхдэд хийж байгаа эмчилгээ, хүүхдийн шинжилгээний үр дүнг тайлбарлаж өгөх.
  • Хүүхдийн биеийн байдал болон өвчний явц сайжралтад хяналт тавьж, шаардлагатай бол эмчилгээг өөрчлөх.
  • Хүүхдийн оюуны болон биеийн өсөлтийг хянах, шилжилтийн насанд нь туслах эрүүл мэндийн зөвлөгөө өгөх.
  • Нярай хүүхэд болон хүүхдийн өвчлөл, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор, эм эмчилгээ, эмчилгээний горимыг боловсруулах.
  • Шаардлагатай үед өвчтөнийг анагаахын нарийн мэргэжлийн хүмүүс болон бусад эмч нарт үзүүлэх.
  • Хөнгөн, хүнд болон архаг, суурь өвчинтэй, өсөлтийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлэх.
  • Сувилагч,           оюутнууд,           туслахууд, мэргэжилтнүүд, эмчилгээний ажилтнууд болон бусад эрүүл мэндийн ажилтнуудын үйл ажиллагааг удирдаж зохион байгуулах.
  • Биеийн болон эрхтэн тогтолцооны гэмтэлтэй, өвчтэй хэсгүүдийг засах, сайжруулах шаардлагатай мэс ажилбарыг хийх.
  • Эмнэлэг, бизнесийн байгууллага, олон нийтэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон тархалттай байгаа өвчин эмгэг, гэмтлүүдийн талаар мэдээлэл өгөхийн тулд эрүүл мэндийн хөтөлбөр буюу стандартыг төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдаж гүйцэтгэх.
  • Бусад эмч нарт зөвлөгөө өгөх.
  • Хүүхдийн төрөлт, нас баралт, өвчлөл, ажиллах хүчний үнэлгээ, хүн амын эрүүл мэндийн асуудлаар засгийн газарт тайлан бэлтгэж хүргүүлэх.
  • Хүүхдийг асрах талаар эцэг эхэд эрүүл мэнд, зөв хоололтын талаар зөвлөгөө өгөх.
  • Бусад эмч нартай тухайн өвчний талаар санал солилцох зөвлөгөөн хийх.
  • Тухайн өвчнөөр зөвлөмж боловсруулах. 

Мэргэжлийн ур чадвар

Хүүхдийн онцлогийг мэдрэх, зан төлөвийг ойлгох чадвартай, интернэт, компьютерийн хэрэглээ, ажлын дөр, бичиж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Шинжлэх ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа сайтай, гарын эв дүйтэй, хөдөлгөөний эвсэлтэй, хувийн зохион байгуулалт, ажил мэргэжлийн ёс зүйтэй, өөртөө итгэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Өвчин, халдварт өртөх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Анагаах ухаан, хүүхдийн анагаах ухааны салбар, нийгмийн эрүүл мэнд.