ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН/Medical equipment preparers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Эрүүлийг хамгаалах тоног төхөөрөмжүүдийг бэлтгэж, ариутгаж суурилуулах буюу цэвэрлэх. Өдөр тутмын лабораторийн ажил үүрэг гүйцэтгэх ба тоног төхөөрөмжийг ажиллуулж, хянаж шалгах. Өдөр тутмын хэрэглээний болон тусгай хэрэгцээний мэс заслын тоног төхөөрөмж, багажны тавиур, бусад ариутгасан хэрэгслүүдийг зохион байгуулж угсрах ба шаардлагатай тохиолдолд тусгай хүсэлтийн дагуу багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлтгэх.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, хэрэгслүүд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Анагаах ухааны коллеж төгссөн байх. Дипломтой байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Багажуудыг ариутгахад бэлтгэж, цэвэрлэх.
  • Уурын цэвэрлэгээний тогоог ажиллуулж арчлах ба уурын даралтат тогоонд оруулсан материалын тоо хэмжээ, нэр төрөл болон гүйцэтгэсэн засвар арчилгааны ажлыг бүртгэх.
  • Ариутгагчийг шалгах бүртгэх.
  • Амьсгалын аппарат, эмнэлгийн ор, хүчилтөрөгчийн болон бөөрний диализын тоног төхөөрөмж зэргийг ариутгагч, хийжүүлэгч, угаагч ашиглан халдваргүйжүүлж ариутгах.
  • Тоног төхөөрөмжийг асааж, тоног төхөөрөмжийн заалтуудыг болон ажиллагааг нь ажиглан түүнд байгаа согог дутагдлыг илрүүлж, тодорхой стандартын дагуу зөв сайн ажиллах нөхцлийг хангах.
  • Гэмтсэн, эвдэрсэн, үйл ажиллагааны дутагдалтай тоног төхөөрөмжийн талаар холбогдох ажилтан буюу удирдах ажилтанд мэдээллэх.
  • Ариутгасан багаж хэрэгслүүд хугацаа нь өнгөрсөн эсэхийг шалгах. Багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийн ашиглалтын бүртгэл хөтлөх.
  • Ажлын нарийвчилсан салбаруудад хамаарах эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлчилгээ, засварын талаарх хөтөлбөрүүдэд оролцох.
  • Тоног төхөөрөмжийг цэвэр бохир усны эх үүсвэрт холбон тоног төхөөрөмжийг усаар зайлж угаах.
  • Тоног төхөөрөмжийг эмнэлгийн тусгай байрлалд буюу өвчтөний орон гэрт хүргэж өгөх.
  • Эмнэлгийн ажилтан өвчтөнд туслах үед нь түүнд тээврийн хэрэгслээр буюу зөөврийн ор угсарч өвчтөнөө зөөхөд нь туслах.
  • Гар багаж ашиглан эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулж тохируулга хийх.

Мэргэжлийн ур чадвар

Халдваргүйжүүлэлт ариутгалд ашиглах химийн бодисуудын орц найрлага, тун хэмжээг тохируулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарал төвлөрөлт сайтай, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа сайтай, гарын эв дүйтэй, хөдөлгөөний эвсэлтэй, хувийн зохион байгуулалттай, ажил мэргэжлийн ёс зүйтэй, техник сэтгэлгээтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Өвчин, халдвар.

Ирээдүйд ахих дэвших боломж

 Анагаах ухаан, физик, техник.