ЭРҮҮ НҮҮРНИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ/Oral and Maxillofacial Surgeons/

Хийж гүйцэтгэдэг ажил

Шүдний эмгэгийн хүндрэлийг мэс ажилбараар эмчлэх, хавдар болон бусад хэвийн бус өсөлтийг авах, эрүү нүүрний гажиг засах, гэмтэл, бэртэл, хугарлыг эмчлэх зэрэг амны хөндий, эрүү нүүр, толгой, хүзүү орчимд мэс ажилбар хийх. Эмчилгээний төлөвлөгөөг гаргахын тулд шүдний эмч, гажиг засалч болон бусад мэргэжлийн эмч нартай хамтран ажилладаг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Шүдний багаж, рентген бусад оношлогооны тоног төхөөрөмж, шаардлагатай нэмэлт аппарат ашиглах.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эрүүл мэндийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, эрүү нүүрний мэс засалч мэргэжилтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Анестезиолог буюу мэдээгүйжүүлэгч эмчийн хамт болон хэсгийн мэдээ алдуулалтыг хийх.
  • Сэтэрхий уруул, амны болон эрүүний буруу өсөлт, гажгыг мэс ажилбараар засах.
  • Хиймэл шүд хийх, гажиг засах, ломбо тавих зэрэгт зориулан амны хөндийг бэлтгэх.
  • Эрүү нүүрний гэмтэл бэртэл, ясны хугарлын үед яаралтай эмчилгээ хийх.
  • Сэргээгдэх боломжгүй шүдийг авах, амны хөндий, эрүү нүүрний хэсэгт байрлаж буй хавдрыг авах.
  • Арьс, яс, мэдрэлийн судас болон бусад эдүүдийг биеийн бусад хэсгээс зөөж, эрүү нүүрний хэсэгт шилжүүлэн суулгаж, үйл ажиллагааг сэргээх.
  • Агт арааны байрлалыг шалгах, амны хөндий эрүү нүүрний гажгуудыг тооцох, эмчлэх.
  • Эрүү, хацрын ясыг томруулах, хөгшрөлтийн эсрэг жижиг гоо сайхны мэс ажилбарыг лазерын технологи зэрэг техник хэрэгсэл ашиглан гүйцэтгэх.
  • Амны хөндий, шүлсний булчирхай, эрүү болон хүзүүний халдваруудыг эмчлэх.
  • Амны шархлаа, халдвар зэрэг амны салстад учирсан өвчлөлүүдийг эмчлэх.
  • Лазерийн мэс засал ашиглан хурхиралтыг эмчлэх.

Мэргэжлийн ур чадвар

Амны болон эрүү нүүрний гэмтэл, гажиг, амны хөндий, шүлсний булчирхай, эрүү болон хүзүүний халдваруудыг оношилж оновчтой эмчилгээний арга техникийг сонгож ашиглах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Шинжлэх ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа сайтай, гарын эв дүйтэй, хөдөлгөөний эвсэлтэй, хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Өвчин ба халдвар.

Ирээдүйд ахих дэвших боломж

Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухаан.