ЭС СУДЛААЧ ЭМЧ/Citilog/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хүний биеийг бүрдүүлэгч бүх эсийн шинжилгээг бэлдэх, наалдац авах, эсийн шинжилгээний шат дамжлагуудыг зөв, зааврын дагуу хийх, будах, микроскоптой ажиллах, хариу бичих, дүгнэлт өгөх, маргаан таслах.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Эрүүл мэндийн яам, Хууль хяналтын байгуулагаас гарган баталсан багаж тоног төхөөрөмж, микроскоп, уусмал, бодис, будаг, эсийг гэмтээхгүй удаан хугацаанд хадгалах шаардлагатай багажууд хэрэглэнэ.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Анагаах ухааны магистр, докторын зэрэг хамгаалах, анатоми, эмгэг анатоми, гистологийн нарийн мэргэжил эзэмших.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

Хүний биеийн хэдэн их наяд эсээс авсан дээжийг шаардлага хангах эсэхэд хяналт тавих, шаардлага хангасан байвал тухайн эсээс наалдац бэлтгэх, шат дамжлагуудыг зааврын дагуу зөв хийх, бодис, уусмалд хугацааны дагуу сойх, бэхжүүлэх, будах, микроскопт эсийг харах, зөв таних, ялган оношлох, гарах өөрчлөлтийг илрүүлэх, маргаан таслах, онош батлах.

Мэргэжлийн ур чадвар

Ой тогтоолт-уншиж ойлгох чадвар сайтай, харааны мэдрэхүй- харах ой тогтоолт сайн байх, хичээнгүй, тэсвэр хатуужилтай, зоригтой, ухаан санаа тогтвортой байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Олон цагаар сууж чаддаг, махруу, багаар ажиллах болон бие дааж шийдвэр гаргах чадвартай, компьютер- бичиг баримт хөтлөх өндөр ур чадвартай, нүдний хараа сайн, баримжаалах ой сайтай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Хэвийн бус.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Удаан хугацаагаар сууж ажиллах тул ядрах, бие эрхтэн нэг байрлалд удаан хугацаагаар дарагдах, цусан хангамж муудах, хараа муудах, нойргүйдэх, хорт бодис уусмалаас хордох эрсдэлтэй.

Ирээдүйд ахих дэвших боломж

Анагаах ухаан, хууль хяналтын салбар, анагаах ухааны эрдэм шинжилгээний бүх салбарт, туршилт шинжилгээний салбарт, эм судлал, эсийн түвшинд судалгаа шинжилгээ, туршилт, тандалт хийдэг газруудад, анагаах ухааны сургалтын байгууллагад дэвших боломжтой.