ИРГЭНИЙ БАРИЛГЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ /Civil-engineering-technicians/

Хийж гүйцэтгэдэг ажил

Инженерийн барилгын инженерийн техникч нь барилга байгууламж, усан хангамж, ариутгах татуургын шугам, зам, гүүр, далан, нисэх буудлын барилга, байгууламжийн төслийн эрэл хайгуул, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, арчлалт ба засварын ажлын техникийн асуудлыг шийдэхэд туслах үүрэг гүйцэтгэнэ. Гал түймрээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, журам, стандарт бусад техникийн нормативын биелэлтийг хангуулах ажлыг бас эрхэлнэ. Барилгын инженерийн төлөвлөсөн барилга, хурдны зам, гүүр болон бусад нэгдсэн том төслүүд дээр ажилладаг. Мөн сурталчилгааны болон орон сууцны газрын хөгжлийн ажилд тусалдаг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Зургийн хэрэгсэл, хэмжих багаж, хэрэгсэл, барилгын зураг төсөв, компьютер, хэвлэгч, ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Барилгын инженер болон барилгын техникийн мэргэжлийн дипломын болон бакалаврын зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • План зургийг уншиж дүгнэн, ажлын цар хүрээг тодорхойлох.
  • Барилгын материал, хөрсний хээрийн болон лабораторийн шинжилгээ-туршилтыг гүйцэтгэхэд туслах.
  • Барилга, бусад инженерийн байгууламжийг барьж байгуулахтай холбоотой техникийн асуудал, талбайн зураг зүйн судалгааг явуулах, тайланг бэлтгэхэд туслах.
  • Зураг төслийн стандарт шаардлага, холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх, барилгын ажил, барилгын материалын стандартыг хангуулах.
  • Зураг төслийн дагуу барилгын ажилд шаардлагатай ажиллах хүч болон материалын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцож, үнэлгээг бэлтгэхэд туслах.
  • Барилгын урсгал болон их засварын ажлыг зохион байгуулах.
  • Барилга байгууламжийг шалгах, галд нэрвэгдсэн шалтгаан, нөхцлийг тогтоолгох, буулгаж зайлуулах талаар зөвлөх.
  • Барилгын зураг, төсөл боловсруулах шатанд гал мэдрэгч болон усаар цацаж унтраах системийг суурилуулах, гал гарахад учирч болох аюулын тухайд зөвлөгөө өгөх. 

Мэргэжлийн ур чадвар

Загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, техник, бүтээлч сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах чадвартай, хурдан шаламгай, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Барилгын инженер болох, онцгой байдлын алба, дэд бүтэц, хот төлөвлөлт, боловсролын салбарт дэвшин ажиллах.