ШАВАРЧИН /Plasterers and stucco masons/

Хийж гүйцэтгэдэг ажил

Шаварчин нь барилгын гадна болон дотор хана таазанд хуурай өнгөлгөөний хуудас ба хавтанцруудыг угсрах, арчлах, засварлах, гоёлын болон хамгаалалтын зориулалтаар шавар, цемент, ижил төстэй материалаар шавардлагын ажил гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Галаас хамгаалах болон дуу чимээ тусгаарлах давхарга, тор, элс, цемент, бэхжүүлэгч, полимер суурьтай акрилын материал, байгалийн чулуу, гантиг чулуу, хайрга чулуу, нийвий, ажлын багаж хэрэгсэл, ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжил сургалтын төвд суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй, 2-4 дүгээр зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Өнгөлөх хэсгээ цэвэрлэж бэлдэх.
  • Шавар өнгөлгөөгөө тогтоохын тулд хадаас болон тор ашиглах.
  • Гадна, дотор хананд шавардлага хийх, тааз шавардах.
  • Амалгаа шавардлага хийх, хана таазанд замаск хийх, гоёлын шавардлага хийх.
  • Шавардлагын зуурмаг бэлтгэх.
  • Замаск болон шаврыг алчуур, багс аль эсвэл шүршигчээр 2-3 давхар түрхэх.
  • Шаврыг тавихаас өмнөх давхрагыг арзгар болгож, сүүлийн өнгөн давхарга тавихад тогтох боломжтой болгох.
  • Гоёл чимэглэлийн бүтээл хийхдээ цаасан зүлгүүр, чулуу, алчуур багс зэргийг ашиглах.
  • Ханыг нүх бөглөгч тусгай материал болон ваксаар хамгаалж, цэвэрлэх.

Мэргэжлийн ур чадвар

Барилгын материалын талаар мэдлэгтэй, угсрах, засварлах, тооцоолох, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, техник, бүтээлч сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хурдан шаламгай, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Барилгын салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, мэргэших, мэргэжлээ дээшлүүлэх боломжтой.