САНТЕХНИКЧ /Plumbers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Сантехникч нь гэр, албан контор, үйлдвэрийн газарт агаар, ус, газ, шугам холбох ба мөн шугамын даралт тохируулна. Сантехникч, хоолой тааруулагч, даралт тохируулагчийн ажлын онцлог шинж нь өөр өөр боловч хийх ажлын хувьд ойролцоо байдаг. Ус, газ, даралтыг тохирсон хоолойнуудад суурилуулдаг. Тохирох материалуудыг хэрэглэж ажлаа гүйцэтгэсний дараа ус болон даралт алдаж байгааг шалгана. Олон төрлийн шугам сүлжээний системыг засаж суурилуулан үзлэг, үйлчилгээг хийнэ. Зарим систем нь ус болон бохир, хийн шугам, халаалтыг зөөвөрлөх ажил гүйцэтгэнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Сантехникийн тусгай багаж болох яндан хоолой холбох хэрэгсэлийн нэг талт түлхүүр, гинжэн түлхүүр, хуурай, зүлгүүр, отвертка, цахилгаан өрөм, бахь, хайч, хавчигч түлхүүрүүд, туузан лентүүд, дулаан тусгаарлах бодисууд тусгай ажлын хувцас, гутал г.м.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургуульд суралцсан, мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй байх. Мэргэжлийн сургалтад хамрагдан суралцаж, ажлын байран дээр дадлага хийсэн байж болно. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Халаалт, цэвэр, бохир усны системийн хоолой, дагалдах хэрэгслүүдийг хэмжих, тайрах, матах, нугалах, холбох, угсрах, суурилуулах, арчлах, засварлах.
  • Сантехникийн эдлэл, хэсгийг угсралтанд бэлтгэх.
  • Гар багаж ашиглан хий дамжуулах, ахуйн угаалтуур, суултуур угсрах.
  • Барилгын гадна, дотор талд сантехникийн шугам хоолойн угсралт хийх, сантехникийн хэрэгсэл угсрах.
  • Дулаан, цэвэр усны шугамыг ус болон хийгээр шалгах, дулааны төрөл бүрийг узель, бойлер, дулааны станц бэлдэх, угсрах, турших.
  • Сантехникийн гадна шугамыг дулаалах, сувгийн хана, таг худаг угсрах.
  • Нийлэг болон хуванцар яндан хоолойг угсрах, наах, түүнд хэрэглэх жийргэвч цавуу, багаж хэрэгсэлийг ажиллуулах.
  • Шалан дор халаалт, цэвэр усны системийг угсрах.
  • Бохирын болон ус зайлуулах, усан хангамжийн төв шугам, бусад зориулалтаар ухсан шуудуунд шавар, бетон, ширмэн хоолойг угсрах.
  • Угсарсан шугам хоолойг шалгаж, турших зорилгоор даралт хэмжигч, гидростатик тест, ажиглалтын арга болон бусад аргыг хэрэглэх. 

Мэргэжлийн ур чадвар

Ажлын дөртэй, ажлын зураг унших,угсрах, суурилуулах, засварлах, арчлах, хянах, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хариуцлагатай, ажил мэргэжлийн ёс зүйтэй, техник сэтгэлгээтэй, бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, орон зайн мэдрэмжтэй, биеийн хүч, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн, ээлжээр ажиллах. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Барилга, шугам сүлжээ болон бүх салбарт энэ мэргэжил хэрэгцээтэй байдаг. Мэргэжлийн хүрээнд ахиж дэвшин ажиллах сонирхолтой бол барилгын салбарт ажиллах нь давуу талтай.