ГЕОЛОГИЙН ДЭЭЖ ШАЛГАГЧ, ТЕХНИКЧ /Geological sample test technicians/

Хийж гүйцэтгэдэг ажил

Нефть, хий, ашигт малтмалын орд газрыг илрүүлэх, тухайн орд газрыг цаашид ашиглаж үйлдвэрлэл явуулж болох эсэхийг тодорхойлох, бүтээгдэхүүнийг чанарын стандартад хүргэхийн тулд физик, химийн шинж чанарыг нь тодорхойлох зорилгоор геологийн дээж, түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ажил гүйцэтгэдэг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Лабораторийн аппарат, шинжилгээний төхөөрөмж, хэрэгсэл, химийн урвалж, ажлын хувцас гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Геологийн болон ижил төрлийн мэргэжлийн сургуульд суралцаж, дипломын боловсролтой байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Лабораторийн аппарат, шинжилгээний төхөөрөмж ашиглан дээжийн агуулга шинж чанарыг тогтоох шинжилгээ хийх, хатуу болон шингэн дээжийг шинжилгээнд зориулан цуглуулж бэлтгэх.
  • Шаардлагатай үед багийн бүрэлдэхүүнд ажиллаж, хээрийн болон лабораторийн шинжилгээ хийх, хэмжээ авах зориулалтын болон механик тоног төхөөрөмжийг угсарч, ажиллуулж, арчлах, шинжилгээний болон үйлдвэрлэлийн мэдээллийг ажиглах, цаашид задлан шинжилгээ хийхэд зориулан бүртгэж нэгтгэх.
  • Шинжилгээний, цахилгааны болон механик тоног төхөөрөмж хэрэгслийг тохируулах, засварлах.
  • Цооногоос олборлох, өрөмдлөг явуулах, цооног хаах ажиллагааг хянах, моторын элэгдэл, сэлбэг хэрэгслийн согог дутагдлыг тоног төхөөрөмж болон хэмжигч багаж хэрэгсэл ашиглан шалгах.
  • Тэмдэглэл хөтлөх, зураг хийх, геологийн зураглал болон байрлалуудын уулзваруудын зураглал бэлтгэх, геологийн, геофизикийн, геохимийн, усны түвшний хэмжилтийн болон далайн хэмжилтийн судалгааны ажилд оролцож хээрийн аялалд явах ба хайгуулын өрөмдлөг, худаг цооног гаргах, гүний уурхайн судалгааны хөтөлбөрт ажиллах.
  • Агаараас авсан фото зураг, цооногийн өдөр тутмын бүртгэл, байрлалуудын тайлбар болон бусад мэдээллийг ашиглан графикаар дүрслэх, газрын хөрсөн доорх материалыг ашиглах төслүүдийн байгаль орчны нөлөөллийг үнэлэх, орд газрын нөөцийн боломжит байрлалуудын үнэлгээ хийхэд оролцох.
  • Газар хөдлөлт, гравитацийн хэмжилт, цооногийн бүртгэл, геофизикийн болон судлгааны мэдээлэл бэлтгэж, шинжилгээ хийх. 

Мэргэжлийн ур чадвар

Мэдээллийг үнэн зөв, шуурхай дамжуулах, тайлбарлан таниулах, задлан шинжлэх, дүгнэлт гаргах, нөлөөллийг тодорхойлох, шийдэл гаргах. Хими, физикийн шинж чанаруудыг судалсан, шинжлэх ухааны дүрэм, судалгаа, аргыг ашиглах, дүгнэлт хийх чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Гар хурууны хөгжил сайн, хөдөлгөөний эвсэлтэй, нягт нямбай, хариуцлагатай, үнэлэх, мэдээлэл нягтлах, шалгах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, зааварчилгаа мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Геологийн дээж шалгагч, техникч нь цаашид геологи, уул уурхайн төрөл бүрийн салбарт ажиллах боломжтой бөгөөд хэрэв ажилтан өөрөө хүсвэл цаашид суралцан ахиж дэвших боломжтой.