ШИЛ ЗҮСЭГЧ, ШИЛЛЭГЧ /Glaziers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Шил зүсэгч- шиллэгч нь байшингийн цонх, шилэн фасад,дээвэр, дэлгүүрийн, лангуу, байшингийн шилэн нүүр, дотор хана, болон ширээний тавцан зэрэгт тааруулан хавтгай шил, толийг хэмжиж зүсэх, суурилуулах ажил хийнэ. Модон ба металл хэв, резинэн бөгж бүслүүр, металл хавчаар, силкон зэргийг тасалж тааруулан шилийг суулгах нүүрэнд тогтооно. Шилийг байрлалд нь тааруулан замаск цемент, шаваас, болт, шруп ашиглан тогтоож бэхэлнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Алмазан хошуутай шил зүсэгч, тэгш ус, шугам, метр тавцан, шил нүхлэгч өрөм, хөдөлмөр хамгааллын хувцас.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэ ажлыг хийхэд ажил дээрээ дунд хугацааны дадал туршлага эзэмшсэн байх. Мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хуучин шилийг сольж шинээр суурилуулж байгаа шилийг суулгахын өмнө хуучин хагарсан шилний өөдсийг түүж цэвэрлэнэ. Барилгын дотор болон гадна хана, тавилганд шил болон шилийг орлох хуванцар, хөнгөн цагаан хавтанг зүсч, тааруулж, засварлаж, солих.
  • Хана, таазны эгц шулуун байдлыг чиглүүлэгч, тэгш усаар хэмжиж тодорхойлно. Цонхны шилийг цонхны хүрээнд төмөр зэрэг хатуу зүйлээр хавчиж, дарж, нугалж тогтоогоод цонхны эргэн тойрныг сайтар чигжин залгаа хэсгүүдийг силикон ашиглан бөхлөх.
  • Зүсэх замыг тодорхойлохын тулд шилийг хэмжиж, дээр нь зурж тэмдэглэнэ. Шилэн дээгүүр алмазан хутга өнхрүүлэн гүйлгэж шилийг зүсээд илүү үлдсэн хэсгийг гараар юм уу тусгай багажаар хугалж авах.
  • Ажлын дэс дарааллыг гаргаж авахын тулд шилэн гадаргууг хэмжиж, хийх ажлын хэмжээг тодорхойлно. Шилийг хэмжиж, зүсч, тааруулаад нүд гялбахаас хамгаалах хальс наах буюу эсвэл гялбаанаас хамгаалах бодис шүрших.
  • Шил суулгах хэв, шилний хоорондын зайг шилний материалаар дүүргэж илүү гарсан шилийг шил зүсэгчээр тасалж авна. Зүсэх шилийг ширээ, тавиур зэргийн захад тавиад зүсэх хэсгийнхээ дагуу тосонд дүрсэн багсаар шилийг тослох буюу эсвэл шил зүсэгчээ тосонд дүрж шилээ зүсэх.
  • Шилнийхээ тухай тусгай зааврыг ажлын удирдамж, зааварчилгаанаас уншиж, шилний хэмжээ, зузаан, тайрах хэмжээ, хэлбэр, өнгө, байрлуулах хүрээ хэв, шил суулгах арга барил, дэс дараалал, барилгын шат орох эсэх зэргийг тодруулна. Тодорхой захиалга зааврын дагуу толь, шилнийхээ материалын нэр төрөл, өнгийг сонгоно. Шат, олс, өргөх тоног төхөөрөмжийг угсарч бэлдсэн шилийг босгож угсрах.
  • Шилэн дээр хүчлээр түлж хээ гаргах, өндөр даралтын элсээр шүрших зэргээр янз бүрээр өнгөлж, суурь дэвсгэрийн дизайн гаргах.
  • Хэмжиж, зүсч тааруулан хүрээлсэн металл хүрээтэй шилийг шүршүүр, усанд ордог өрөө, лангууны тавиурууд, шилэн тааз болон дээвэр, зэрэг бусад байгууламжинд суулгах. 

Мэргэжлийн ур чадвар

Ажлын дөртэй, зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт сайтай, хурдан шаламгай, гарын эв дүйтэй, хөдөлгөөний эвсэлтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Хувийн шил үйлдвэрлэл, шил хана, тааз гадана фасад суурилуулах бригадын дарга зэрэг ажил эрхлэх.