ШУГАМЫН ТРУБА ХООЛОЙ ТАВИГЧ /Pipe fitters/

Хийж гүйцэтгэдэг ажил

Үерийн болон бохирын суваг шуудуу, усны хоолойнуудын труба хоолойг тавина. Суваг шуудуу ухаж тэгшлэн, трубаг оруулан байрлуулж холбон, холболтуудыг чангалж бэхлэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тэгшлэгч, лазер, гагнуурын аппарат, гар багаж, өргөгч кран төхөөрөмж, хүрз, жоотуу болон бусад холбогдох багаж хэрэгсэл, ажлын хувцас, хөдөлмөрийн хамгааллын хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Сантехникийн болон гагнуурын чиглэлээр мэргэжлийн сургуульд суралцсан, мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй байх. Ажлын байран дээр дадлага хийх шаардлагатай. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Тэгшлэгч болон лазер ашиглан трубаны налуу байдал нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах.
  • Труба хоолойг шороогоор булах буюу бусад материалаар хучих, хоолойнуудыг шаардлагатай уртад тохируулан тайрах.
  • Цэвэр бохир усны шугам, үерийн хамгаалалтын трубаны системүүдийг суурилуулах ба засварлах.
  • Лазер, хэмжигч саваа, тэгшлэгч ивүүрэг зэрэг багаж материалыг ашиглах буюу суурилуулах.
  • Ухагч машин, гар багаж ашиглан суваг шуудууны суурийг тэгшилж өөлөх.
  • Гагнах, шавах ажилд бэлтгэн, труба хоолойнуудыг цувуулан байрлуулах.
  • Гар багаж болон газар ухагч багаж хэрэгслийг ашиглан суваг шуудууны гүнийг хүссэн хэмжээнд гүнзгийлж ухах.
  • Труба хоолой тавих ажилд бусад ажилтнуудыг дадлагажуулах, ажлыг нь удирдаж хянах.
  • Нэмэлт шугам, багаж тоног төхөөрөмж суурилуулахад зориулж труба хоолойны тушаа газар ухаж трубанд нүх гаргах.
  • Соронзон болон радио индикатор ашиглан засварлах, солих шаардлагатай трубаны байрлалыг олж тогтоох.

Мэргэжлийн ур чадвар

Ажлын дөртэй, нөхцөл байдлыг үнэлэх, дүгнэх, хянах, шийдэл гаргах, турших, зохион байгуулах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, орон зайн мэдрэмжтэй, хурдан шалмаг, биеийн хүч сайтай, хөдөлгөөний эвсэлтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Барилга, уул уурхай болон эрчим хүчний салбарын мэргэшсэн ажилтан.