КОВШ, ГРЕЙДЭРИЙН ОПЕРАТОР /Grader operator/

Хийж гүйцэтгэдэг ажил

Газрын хөрснөөс чулуу, ашигт малтмал, эрдэс олборлох, чулуу, ашигт малтмал, эрдэс боловсруулах, түрэх боловсруулах зэрэг машин механизмыг ажиллуулах

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Машин болон техникийн засварын ажил гүйцэтгэхэд шаардагдах бүх төрлийн багаж, тоног төхөөрөмж, эдангийн материалын шинж чанар, тэдгээрийн холбоос, хүлцэл суултыг тооцоолох, хэмжилтийн төрөл бүрийн багаж. Хөдөлмөр хамгааллын хувцас, холбогдох хэрэгсэл. Ковш /LO-992/, грейдэрийг ажилуулах

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжил олгох түр сургалтанд хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх авсан байх, үйлдвэрлэл дээрх сургалтанд хамрагдах, мэргэжлийн чиглэлийн техникийн коллеж, техник мэргэжлийн сургуульд суралцах, Уул уурхайн инженер техникийн чиглэлийн дээд сургуулиудад суралцах.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажлын талбайн ул, тааз цэвэрлэх.
  • Үйлдвэрийн хаягдлын овоолго ухаж ачих.
  • Талбайг тэгшлэх.
  • Өнгөрсөн хөрсийг хуулах, овоолгыг түрэх .
  • Замын хажуугийн шуудуу, уулын шуудуу байгуулах буюу сэргээж байгуулах.
  • Хөрсийг зүсэж шанагыг дүүргэх, нуранг материалыг тээврийн хэрэгсэлд ачих.
  • Замын хажуугийн шуудуу, уулын шуудуу ховил байгуулах буюу сэргээх.
  • Өөрийн хариуцсан техниктээ анхаарал тавин механикуудтай хамтран засвар хийх, цэвэрлэгээ хийх.

Мэргэжлийн ур чадвар

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллуулдаг байх, багаж төхөөрөмж ашиглах засварлах.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хараа хөдөлгөөний ой тогтоолт, орон зайн баримжаалал, хийсвэр сэтгэхүй сайтай,олон янзын нөхцөл байдалд хөрвөн ажиллах чадвартай, хариуцлагатай, нягт нямбай. Ачаалал даах чадвартай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ажлын 8 цагаар, багаар болон ганцаарчлан, ээлжээр ажиллана. Хээр гадаа шороо тоосжилт, дуу чимээ, доргилт ихтэй уурхайн орчинд ажиллах.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийг зөв хэрэглээгүйгээс болон аюулгүй ажиллагааны заавар журмыг мөрдөөгүйгээс аваар осол гарах, цаашлаад амь насаа алдах, бусдын амь насыг хохироох, бие эрхтнээ гэмтэж, мэргэжлээс шалтгаалах өвчтэй болох.

Ирээдүйд ахих дэвших боломж

Цаашид инженер техникийн ажилтан, техникийн сургагч бригад, хэлтсийн дарга болох боломжтой.