УУЛ УУРХАЙН ГЕОЛОГИЙН ИНЖЕНЕР /Mining and geological engineers, including mining safety engineers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Нүүрс, металлын орд, эрдэс, ашигт малтмал, чулуу хайрга зэрэг барилгын материалыг олборлох байршлыг судлах, тодорхойлох, төлөвлөх,орд газрын урьдчилсан геологи хайгуул хийх, судалгаа, шинээр уурхай төлөвлөх, нөөц тогтоох ажлууд зэрэг ажил гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, олшруулагч, скайнер, мэргэжлийн холбогдолтой програм хангамж, геологийн бүх төрлийн багаж хэрэгслүүд, ажлын хувцас гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Геологи, уул уурхайн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Орд газар болон уурхайг ашигтай эсэхийг нь тодорхойлох хайгуул, үзлэг, шалгалт хийх, геологийн болон топографийн судалгаа хийх, орд газрын шинж байдал, төрөл, хэмжээнд тохирох олборлох технологийг томъёолох.
  • Олборлолтын болон уурхайн газарт аюултай байгууламж, тоног төхөөрөмж, ажлын нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах.
  • Аюулгүй байдалд эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчинд хал багатай байдлаар ашигт малтмалыг олборлохын тулд үйл ажиллагаа, ажиллах хүч, тоног төхөөрөмж ашиглалтыг төлөвлөж, ил болон далд уурхайн олборлох байрлалуудыг сонгох, уул уурхайн үйл ажиллагааг хянаж удирдах.
  • Газрын зураг, орд газар, өрөмдлөгийн байрлал болон уурхайг шалгаж, олборлолтын байрлал, хэмжээ, замын маршрут, олборлох агуулга, олборлосон ашигт малтмалын үнэ цэнэ, ашигт малтмал газрын тос, хийн ордуудын ирээдүйн үнэ цэнэ, ашиг зэргийг тодорхойлох.
  • Уул уурхай, инженерчлэл, менежментийн ажилтнуудад зориулж техникийн тайлан бэлтгэх, техникч, технологич, судалгааны ажилтан, инженер, эрдэмтэд болон уурхайн бусад ажилтнуудын ажлыг хянаж, удирдан зохион байгуулах.
  • Уул уурхайг ажиллуулах, хөгжүүлэхэд шаардлагатай өртөг, зардлын тооцоо хийх, төлөвлөх, үйл ажиллагааны үр ашгийг үнэлэхийн тулд уурхайн үйлдвэрлэлийн түвшинг хянах.
  • Уул уурхай, байгууламжууд, системүүд болон тоног төхөөрөмжийн ажиллагаа болон тэдгээрийн өргөтгөлийн дизайныг гаргаж, хэрэгжүүлж хянах, ашигт малтмалын орд ашиглах байрлал, олборлолт үйлдвэрлэлийн аргыг аюулгүй байдал, үнэ өртөг, ашигт малтмалын шинж чанар гэсэн хүчин зүйлүүдэд тулгаарлан сонгож, боловсруулах.
  • Аврах төхөөрөмж, аюулгүйн хувцас, хамгаалах хэрэгслийн дизайн гаргах, арчлах засах ажлыг оролцуулан уул уурхайн аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж зохион байгуулах.
  • Агаараас дээж аван шинжилж, агаарт хорт хий ялгарсан эсэхийг тодорхойлон хорт хийг зайлуулах, агааржуулалтын систем суурилуулах зэрэг арга хэмжээний зөвлөмж гаргах.
  • Уул уурхайн дизайн гаргах, загвар модель хийх, газрын зураг гаргах болон уул уурхайн нөхцөл байдлыг хянах зэрэг уурхайн үйл ажиллагаанд компьютер хэрэглэх дизайн гарган боловсруулж хэрэгжүүлэх.
  • Материалтай хэрхэн харьцах, олборлосон чулуулаг материалыг эдийн засгийн болон хэмнэлттэйгээр хэрхэн тээвэрлэх, хог хаягдлыг аюулгүй байлгах талаар ажлын горим гаргах буюу бэлэн горимуудаас сонголт хийх.
  • Газрыг нөхөн сэргээх, ус агаарын бохирдлыг бууруулах, газар ухсанаас гарсан овоолсон шороог буцаан хөрсөнд тэгшлэн хийх, ухсан газрыг байгалийн унаган төрхөд нь сэргээн оруулах зэрэг байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг шийдвэрлэх арга барилыг тодорхойлох.
  • Шахт, туннель зэрэг уул уурхайн байгууламжуудын зургийг гаргаж, барилга угсралтын ажлыг удирдаж хянах, шинээр уул уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, үйл ажиллагааг боловсруулахад зориулан мэдээлэл, тоо баримтыг үнэлэх, уул уурхайн туршилтыг зохион байгуулан удирдах буюу судалгааны үр дүнг хянах.
  • Уурхайн болон ашигт малтмалыг олборлох машин тоног төхөөрөмжийг бусад инженерүүдийн оролцоотой зохион бүтээх. 

Мэргэжлийн ур чадвар

Ордын геологийн болон ашиглалтын нөөцийг тусгай зориулалтын программ хангамж ашиглан тооцох, тайлан мэдээлэл боловсруулах, бэлтгэх, ашиглалтын хайгуул хийх, нөөцийн тайлан боловсруулах, төлөвлөх, байгаль цаг уур шинжлэх, урьдчилан таамаглах, хайгуулын техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллуулах, ашиглах, гадаад хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах ур чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Орон зайн баримжаатай, анхаарлын төвлөрөл шилжилт сайтай, хурдан шуурхай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, бие дааж болон багаар ажиллах, хариуцлага хүлээх, удирдан зохион байгуулах, ажлын ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Ердийн, хээрийн нөхцөлд.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Хэвийн бус, хүнд нөхцөл. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм мөрдөөгүйгээс үйлдвэрлэлийн аваар, осол, гэмтэл бэртэл гарах, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Уул уурхайн геологийн инженер нь ирээдүйд шинжлэх ухаан, боловсролын салбарт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш, уул уурхайн салбарт уурхайн дарга, уурхайн инженер, геологийн инженер, төслийн менежер зэргээр өсөн дэвшиж ажиллах боломжтой. Мөн тухайн мэргэжлээр магистр, докторын ахисан түвшний сургалтанд хамрагдаж өөрийн мэдлэг, дадлага, туршлагаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой.