ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

www.hudulmur-halamj.gov.mn  нь танд дараахь нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд  үйлчлүүлэгчид энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтлан үйлчлүүлнэ.

Бүртгэлийн зарчимХэрэглэгч нь www.hudulmur-halamj.gov.mn-ийн үйлчилгээг хэрэглэхээр бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудас  болон Мэргэжлийн Профайл хэсэгт өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж өгч тэдгээрийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй. Хэн нэгэн хэрэглэгчийн оруулсан шаардлагатай мэдээлэл ямар нэгэн байдлаар худлаа байх эсвэл бид таны мэдээллийг худлаа гэдгийг шалтгаантайгаар сэжиглэвэл www.hudulmur-halamj.gov.mn  нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй. 
Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал: 
Та www.hudulmur-halamj.gov.mn-д бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ. Та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдлийг та бүрэн хариуцана. Та www.hudulmur-halamj.gov.mn  -ээр үйлчлүүлж байх явцад сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагдах болно. Иймээс хэрэглэгч та нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байж хэрэглэснийхээ дараа өөрийн бүртгэлээ хааж гарч байхыг анхаарна уу!